Ц.Цогзолмаа: Нөхөж шалгалт авах зохицуулалт одоогийн мөрдөж байгаа хуулинд байхгүй

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ өдрүүдэд явагдаж дуусч байна. Үүнтэй холбоотой  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-2017-2018 оны хичээлийн жил хамгийн олон төгсөгчтэй. Энэ жил 43824 хүүхэд ЕБС-иа төгслөө. Өмнө нь 21 мянга орчим хүүхэд ЕБС төгсдөг байсан. Эдгээр хүүхдүүд 49 шалгалтын төв дээр хуваарилагдан элсэлтийн шалгалтаа өгсөн байгаа. БСШУСЯ-наас энэ жилийн элсэлтийн шалгалтад шалгуулагчдыг хохироохгүй байх үүднээс ОӨУБЕГ-тай серверээ холбосон. Шалгалтад орж байгаа шалгуулагчийн регистрийн дугаарыг хийнгүүт тухайн шалгуулагчийн бүх мэдээлэл ямар ч цаг алдахгүй гарч ирж байгаа. Тиймээс бүртгэл дээр ямар нэг хүндрэл учраагүй. Нөгөө талаар БҮГ, цагдаагийн байгууллага хууль хяналтын мэргэжлийн байгуулагын хамтын ажиллагааг идэвхжүүлж, ямар ямар үүрэгтэй оролцох талаар эртнээс зохион байгуулсан. Тийм учраас өнөөдрийн байдлаар олон хүүхэд хохироосон томоохон гомдол гараагүй байна.

Энэ удаагийн ЭЕШ-ын үед 371 зохион байгуулагч, 12800 орчим хяналт багш нар ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шалгалт өгөх тусгай анги танхимыг гаргасан. Хорих ангид ял эдэлж байгаа хүүхдийн хянагчтай нь хамт авчирч шалгалт өгүүлсэн. Долоо хоногийн дараа шалгалтын хариу гарна. Долдугаар сарын нэгний өдөр бүх шалгуулагч хүүхдийн дугаараар нь гаргуулна. Тэгээд батламжийг нь гардуулж өгнө.

Өнөөдрийн байдлаар БҮТ дээр 10 гомдол ирсэн. Долоо нь шалгалтнаасаа хоцорсон. Өглөө Яармагийн гүүр дээр осол гарсантай холбоотой хоёр хүүхэд шалгалтнаасаа хоцорсон. Шалгалтаас хоцорсон хүүхдээс нөхөн  шалгалт авах зохицуулалт одоогийн мөрдөж байгаа хуулинд байхгүй. Яагаад гэвэл бүх хүүхдэд шалгалтын тестийг зэрэг задлаад эхлүүлдэг.

Ноцтой түгжрэл байсан бол хүүхдүүд машинаасаа буугаад гүйчих хэрэгтэй байсан. Долоон хүүхэд шалгалтаас хоцорсон. Нэг хүүхэд шалгалт авч байгаа байхад техник дуугарч байна гэсэн. Бас нэг хүүхэд харандаагаар бөглөх байтал балаар бөглөсөн байлаа. Ийм гомдлууд ирсэн. Үндсэндээ энэ жилийн шалгалтаар тест задраагүй, амжилттай өндөрлөлөө гэлээ.

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.10.22.111)

    2018-06-22

    Энэ их түгжирэд дунд хүүхэд хааньаас хаана хүртэл гүйх юм. Тэгж гүйж яваад аваарт орвол хэн хариуцах юм.Энэ сайд авгайн амнаасаа яаж ийм харгис үг гаргаж чадаж байнаа Үнэхээр тэнэгтэж баына шүү .