Я.Ариунболд: Солонгосын виз мэдүүлсэн төрийн албан хаагчдаас барьцаа мөнгө шаардахгүй

Манай улсаас БНСУ руу зорчих хүсэлтэй иргэн маш олон байдаг. Тус улсын хөдөлмөрийн хөлс манай улсынхаас харьцангуй өндөр учраас очиж, ажил хийх хүсэлтэй хүн цөөнгүй байдаг. Тэгвэл ГХЯ-наас БНСУ руу визгүй зорчдог болохоор ярилцаж эхлээд буй. Энэ хүрээнд тус яамны зүгээс ямар ажил хийж байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд мэдээлэл өгчээ. Тэрбээр уг асуудлаар болон БНСУ-д зорчих хүсэлтэй иргэдэд ямар боломж байгаа болон шинээр ямар таатай нөхцөл бүрдүүлсэн талаар дараах тайлбарыг өгчээ. Тодруулбал, “Гадаадын орнуудад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз авдаг зэрэг зохицуулалтыг Консулын газраас олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хийж байна. Тухайлбал, татвар төлдөг тэргүүний бизнесмэнүүдэд олон удаагийн виз олгох асуудал Европын зарим оронд хэрэгжих шатандаа яриа хэлэлцээр хийгээд явж байна.

Ингэснээр татвар төлдөг Монголын бизнесмэнүүд Татварын ерөнхий газрын тодорхойлолтоор олон удаагийн виз авах боломжтой болно. Түүнээс гадна 180 мянган төрийн албан хаагч байна, үүний 10 мянга нь дипломат албан паспорттой. 160 мянган төрийн албан хаагчийн визийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгуулах асуудлыг ярьж байна. Солонгос улсын хувьд визний материал бүрдүүлэхэд төрийн албан хаагчдаас барьцаа мөнгө шаарддаггүй болсон байх жишээтэй. Түүнээс гадна Солонгост виз мэдүүлсэн энгийн иргэдэд банкинд хадгаламжтай байх ёстой гэсэн шаардлагыг тавихаа болиод хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна” гэлээ. Ямартай ч Солонгосын виз мэдүүлэхийг хүссэн иргэд барьцаа мөнгө байршуулахын тулд өндөр хүүтэй зээл авдаг байсан бол ийнхүү төрийн албан хаагчдаас авахуулаад хөнгөлөлт эдлээд эхэлжээ.

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (1.25.156.166)

    2018-06-21

    Ариунболд оо. Танай Хөх хотод суугаа Консул.дэд консул чинь иргэдээ дарамталж айлгаж сүрдүүлж тагнаж чагнау болж байгаа юм уу. Нэг иргэний цамцыг нь ураад консулаасаа хөөж гаргаж байгаа бичлэг хятадын сайтуудаар яваад байх юм.иргэдээ хүнии нутагт хамгаалах байтал араас нь мөрдөж мөшгиж хэрэгт холбогдуулах арга саам хииж байгаа дэд консул Золзаяаагаа татаач. Иргэниихээ цамцны ханцуйг тас татаж урж байгаа Мөнхэрдэнээ татаач. Золзаяа гэдэг нь Эрээнд консул байж байгаад элдэв хууль бус наймаа хииж 1 жил болоод хөөгдөөд дахин Манай Хөх хотод ирээд бас л бузар булай үйлээ хийгээд байна.иим байж болох уу.хөөгдсөн хүн дахиад яагаад томилогдоод байгаа нь ГХЯ авилгалд идэгдэж ялзарсаны жишээ биздээ.Хүрэлсүх.Цогтбаатар.Ариунболд нар аа.анхаарахгүй бол бид Хөх хотын консулын гадаа жагсаал хийнэ шүү.

  • (103.212.118.74)

    2018-06-21

    Хошного Ариунболдоо гэж Бузарболд доо

  • Тагнуул нямка (202.70.47.158)

    2018-06-21

    Тэр Солонгосын ЭСЯ-ны Консулын газарт ажилладаг хэдэн хүүхнүүд бүгд хахуулын эзэд, тэд хамаг будилаан үүсгэгчид шүү дээ. Солонгосын ЭАЯ-ны Консулын Газар албан байгууллагын тодорохйлолтоор БНСУ-д болох олон улсын хурал зөвлөлгөөнд оролцох хүмүүст виз олгодоггүй, маш бүдүүлэг хүмүүс байдаг шүү.