Төгс бүтээлд Төгс бүтээгдэхүүн

Дэлхий дээр  оршиж байгаа олон зуун мянган амьд биетүүдээс хамгийн төгс бүтээлийг  хүн хэмээн тодорхойлсон  эрдэмтэд  олон байдаг. Хүн нь оюун  ухаанаараа амьтдаас ялгардаг  болохыг ч тэдгээр хүмүүс  нотолсон  жишээ баримтуудыг олон дурдсан  байдаг. Ялангуяа сүүлийн  жилүүдэд хүний  оюун ухаан илүү тэлж орчин үеийн залуус өөрийгөө хөгжүүлэх тал дээр давамгай байдлаар анхаарах болоод багагүй  хугацаа өнгөрсөн байна.

Үргэлж хөгжиж байдаг хүний тархи гэхэд 80-100 тэрбум мэдрэлийн эд эсээс бүрддэг байна.Мэдрэлийн  эсүүд нь  харах, сонсох, амтлах, хүртэх, үнэрлэх  гэсэн үндсэн таван мэдрэхүйгээс  бүрдэх нь бий. Эдгээр нь  хүний  биеийг төгс бүтээл болгоход хамгийн үнэтэй хувь нэмэр оруулдаг мэдээлэл өгөгч  системүүд юм. Хүн нь  гурван  сая гаруй гигабайтын  ой санамж бүхий  576 мегапикселээр харах чадвартай, нэг мянга гаруй  дицебилээр  давтамжаар  сонсдог, 1.3мм-ийн хэт мэдрэмтгий арьстай гээд тэдгээр мэдрэхүйн  онцлогийг дурдвал ямар ч зүйлээс хэт давуу байдлаар  төгс болохыг илэрхийлж байна. Эдгээр  давуу чанар бүхий  мэдрэхүйг бид  хөгжүүлж чадвал өнөө цагийн  амжилтын эзэн болох нь маргаангүй биз.

 

Хүмүүс бид өөрт байгаа дахин давтагдашгүй мэдрэхүйнүүдээ ашиглан амжилтанд  хүрэхийн тулд  тэдгээрийг эрүүл байлгах шаардлагатай. Тэгж байж гэмээн бид урт удаан  хугацааны турш  өөрийн давуу  чанарт байдлаа  хадгалах нөхцөл бүрдэх юм.

Манай улсын хувьд бусад  орныг  бодвол байгалийн үзэсгэлэн хийгээд  эрүүл мэндийг тэтгэгч рашаан усаар элбэг орон. Энэ ч утгаараа бид ууж байгаа  уснаасаа  өөрийн эрүүл мэндээ айдаст өвчнөөс хамгаалах  бүрэн боломжтой. Энгийн нэгэн жишээ  дурдахад Өвөр хангай аймгийн Хужирт суманд кальци, магни, натри,төмөр,фтор зэрэг хүний биед нэн ашигтай элемент агуулсан эрдэст ус газрын гүнээс урсан гарах нь бий. Энэ нь байгаль эхээс хүмүүс бид нарт  өгч байгаа төгс бүтээл мөн юм.

 

 

 Ийм учраас  хүмүүс бид байгаль дэлхийгээс өгч байгаа төгс  бүтээлийг зөв зохистойгоор  хэрэглээндээ өргөн нэвтрүүлж  эрүүл мэндээ  хамгаалах нь  бидний  эрхэм  үүрэг болж байгаа юм. Хүн бол байгалийн төгс бүтээл. Тиймээс байгаль эх төгс  бүтээлдээ зориулан  төгс бүтээгдэхүүнийг өөрийн хэвлий гэж нэрлэгдэх газрын  гүнээс өгч байгаа  хамгийн шидэт  бүтээл нь эрдэст ус юм.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)