Хамгийн эрэлттэй 20 ажил, мэргэжлийн жагсаалтыг гаргажээ

Хамгийн сүүлийн статистик мэдээллээр 35 мянган иргэн ажил хайж хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлжээ. Үүнээс долоо мянга гаруй иргэн л ажилд зуучлагдаж орсон байна. Ажил хайж бүртгүүлж байгаа иргэдийн дийлэнх нь дээд боловсролтой, 16-35 насныхан байгаа аж. Зах зээлд эрэлттэй байгаа ажил мэргэжлийн дийлэнх хувийг нарийн мэргэжил эсвэл үйлчилгээний ажлууд эзэлж байхад нөгөө талд дээд боловсролтой ч ажилгүй иргэдийн тоо өссөөр байгаа юм.

Энэ жил Ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа сурагчид ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй тулгамдаж байгаа болов уу.  Мэдээж өөрийн хүсэл мөрөөдөл чухал. Гэхдээ  зах зээлтэйгээ уялдсан, эрэлттэй мэргэжил сонгох нь чухал болоод байна. Мэргэжлээ зөв сонгохгүй бол дипломтой ажилгүйчүүдийн тоо улам л нэмэгдэнэ. Монгол Улсад 2018 оны эхний зургаан сарын байдлаар хамгийн эрэлттэй байгаа 20 ажил мэргэжлийн жагсаалтыг Хөдөлмөрийн судалгааны институтээс гаргажээ.

 

Нийт ажиллах хүчний эрэлтийн 9.6 хувь нь барилгын туслах ажилтан, 9.1 хувийг засалчин, шаварчин зэрэг ажлын байрны эрэлт өндөр байгаа нь барилгын салбарын үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотой юм байна.. Түүнчлэн хамгаалагч, жолооч, худалдагч, цэвэрлэгч, угаагч үйлчлэгч зэрэг тусгайлсан мэргэжил шаардахгүй энгийн ажил мэргэжил, оёдолчин, тогооч, мужаан, цахилгаанчин зэрэг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэдэг ажил мэргэжлийн эрэлт давамгайлж байна. Харин эрэлттэй ажил мэргэжлийн цөөн хувийг дээд боловсролын тогтолцоогоор бэлтгэдэг мэргэжлийн эрэлт эзэлжээ.

                                                                                       

  Эх сурвалж: www.rilsp.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)