Мүн Жэ Ин Төрийн Думд үг хэлнэ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ОХУ- ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр Москвад өчигдөр хүрэлцэн ирсэн тухай “Рёнхап” агентлаг мэдээлэв. Төрийн тэргүүн нар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай болон Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтран ажиллах зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулах аж. Өмнөд Солонгосын төрийн тэргүүн 1999 оноос хойш ОХУ-д анх удаа айлчилж байгаа нь энэ юм байна. Хөх ордноос хийсэн мэдэгдэлд дурдсанаар тус улсын ерөнхийлөгч Орост гурван өдрийн айлчлал хийх бөгөөд тэрбээр Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзах ажээ. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин айлчлалынхаа үеэр ОХУ-ын Холбооны хурлын доод танхим болох Төрийн Думд үг хэлэх юм. Хөх ордноос мэдээлснээр Өмнөд Солонгосын удирдагч Оросын парламентад үг хэлэх анхны тохиолдол болох юм байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)