Т.Мэй Ерөнхий сайдын суудалдаа үлдлээ

Их Британийн парламентын дээд танхим олон сар хэлэлцсэний эцэст БРЕКСИТ-ийн хуулийн төслийг дэмжлээ. Ингэснээр БРЕКСИТ-ийн хуулийг баталж, Тереза Мэй Ерөнхий сайдын суудлаа хадгалж үлдэх нөхцөл бүрдэж байгаа юм. Тэрбээр энэ зундаа багтаж Их Британийн Европын холбоотой хийх худалдаа болон гаалийн асуудлаарх хуулийн төслийг танилцуулах амлалт өгчээ. Ирэх долоо хоногт Европын холбооны дээд хэмжээний уулзалт болно. Уулзалтын үеэр БРЕКСИТ, ялангуяа Хойд Ирландын хилийн асуудлыг голчлон хэлэлцэх товтой байна. Одоогоор Хойд Ирландын асуудлаар тодорхой ахиц гараагүй хэвээр байгаа юм. Түүнчлэн Их Британи Европын холбоотой тохиролцоо хийлгүй бүсийн нэгдлээс гарч магадгүй нөхцөл үүсээд байгааг ажиглагчид анхааруулж байна.

Хэдий тийм боловч асуудлаас зайлсхийнэ гэдгээ БРЕКСИТ-ийн асуудал хариуцсан Их Британийн сайд Дэвид Дэвис мэдэгдлээ. БРЕКСИТ -ийн асуудал хариуцсан Их Британийн сайд Дэвид Дэвис “Их Британийн Парламентын шийдвэр бид хэр амжилттай хэлэлцээр хийж чадахыг харуулж байна. Бидэнд шийтгэл ногдуулахыг хүсч байгаа Европын талд олон санал байгаа байх. Гэхдээ нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Бид хохирох, муу гэрээ хийнэ гэвэл, бусдыг биднээс урвуулж, тэвчээр алдуулж, Европын холбоонд эргүүлээд оруулахыг зорьж байгаа бол, тохиролцоо хийхгүй гэвэл бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдлээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)