Б.Амарсайхан “The Mongolian Connection” кинонд тогложээ

Холливудад данстай дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн хамтын бүтээл “The Mongolian Connection” уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болно. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг найман улсын уран бүтээлч оролцсон тус киноны гол дүрд IFI /Ай- Фай/ продакшны ерөнхий продюсер, жүжигчин Б.Амарсайхан тоглосон байна. “The Mongolian connection” уран сайхны кино ирэх аравдугаар сарын 5-нд Монгол, Казахстанд нээлтээ хийх юм. Цаашлаад олон улсын А зэрэглэлийн фестивалиудад оролцож, АНУ болон Ази, Европын зах зээлд гаргах тулаант, адал явдалт кино хийхээр ажиллаж буй гэнэ. Түүнчлэн киноны постпродакшныг АНУ-ын Лос Анжелес хотод хийж байна.

Саяхныг хүртэл монгол кино уран бүтээлчдэд Холливудын ертөнц мөрөөдөл төдий байсан бол жүжигчин Б.Амарсайхан Холливудын бүтээлд дүрээ мөнхлөөд зогсохгүй, Холливудад данстай олон улсын уран бүтээлчийг Монголдоо авчран, мэдлэг туршлагаа хуваалцсан аж. “Итгэл”, “Under the Turquoise sky” зэрэг уран бүтээлээрээ орчин үеийн кино урлагийн нэгэн төлөөлөгч болоод байгаа IFI /Ай-Фай/ продакшн нь олон улсын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ киног “Nomadia Pictures”, “Orange Entertainment” продашкн хамтран продюсерлосон бөгөөд тулааны урлагийн найруулагчаар Loyd Bateman ажиллажээ. Түүний онцлох бүтээлийн жагсаалтад дэлхийд алдартай I Robot, Watchmen, Twilight Saga: Eclipse, Tron Legacy, Rise of the Planet of the Apes, Oblivion, Avengers Infinity War зэрэг 200 гаруй бүтээл багтдаг юм.

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)