Улаанбаатарт бороо орно 19 хэм дулаан

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд   6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор  шөнөдөө  18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 13-18 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 24-29 градус, зүүн хэсгээр 29-34 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 18-23 градус, өдөртөө Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө сэрүүсч 18-20 градус дулаан байна.

 

2018 оны 06 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 28-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

  24-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25, 26-нд  зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь  болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)