Д.Лүндээжанцан ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүнийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр(2018.06.25) ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Шапиев Сиябшах Мигамедовичийг хүлээн авч уулзав.  

Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын ахлах зөвлөх Перевозчиков Всеволод Николаевич нар байлцлаа.

ОХУ-ын Сонгуулийн төв комисс, Сонгуулийн ерөнхий хорооны хамтын ажиллагааны хүрээнд төлөөлөгчид удахгүй болох аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг ажиглахаар манай оронд ирсэн байна.

Уулзалтаар хоёр орны сонгуулийн онцлог, сонгуулийн хууль, эрх зүйн орчны талаар хөндөн ярилцаж, санал солилцсон.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хоёр орны сонгуулийн төв байгууллагууд харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаатай байх нь чухал болохыг энэ үеэр тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)