"Түлүүгийн даваа"-ны бууж, суух цэгийг иж бүрэн шинэчилнэ

Урин дулааны цагт Монголын аялал жуулчлалын гол цэг "Хөвсгөл далай" болдог. Хөвсгөл далай явах замд Булган аймгийн төвөөс 45 км зайд том буузаараа алдартай "Түлүүгийн даваа" гэж бий. Энэхүү өндөр давааны чанх орой дээрх 3800м2 талбай тус аймгийн дөрвөн сумын 300 гаруй өрх айраг, цагаан идээ, жимс жимсгэнэ зарж амьжиргаагаа залгуулдаг гэж хэлж болох юм. 

Энэхүү даваан дээр асфальтбетон хучилт, явган хүний зам болон замын хашлага, замын хэвтээ тэмдэглэгээ, тэмдэг зэргийг байршуулжээ. Мөн хурд сааруулагч, 50 гаруй жижиг автомашины зогсоол, автобус зургаа, хүнд даацын машины таван зогсоол хийгдэх юм байна. Түүнчлэн нарны тэжээлтэй шөнийн гэрэлтүүлэг, ширээ сандал, худалдаа наймаа хийх боломжтой лангуу байрлуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн байгууламж байгуулна.

Түлүүгийн давааны шинэчлэлийн ажил ирэх сард эхэлж, ирэх намар хүлээлгэн өгөхөөр болжээ.

Б.Саруул

 








 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)