АТГ: Авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй учраас 60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгосон

Авлигатай тэмцэх газраас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийж, зургаадугаар сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож АТГ-ын хэлтсийн дарга нар оролцлоо.

Хэвлэлийн бага хурлын эхэнд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү АТГ-аас мөрдөн шалгах чиглэлээр хийсэн ажлуудыг товч танилцууллаа. Толдруулбал, өнгөрсөн сарын хугацаанд нийт иргэдээс 53 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Эрүүгийн хуульд хуульд заасан авилга албан тушаалын болон прокурорын байгууллагаас харьяалал тогтоож ирүүлсэн 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс найман хэргийг шүүхэд шилжүүлж, 34 хэргийг хэрэг бүртгэлтийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Дөрвөн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Одоогоор 332 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээллээ.  

Хэвлэлийн хурлын мэдээллийн талаар албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнөөдөр Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг АТГ шалгуулья гэдэг саналыг өмгөөлөгчид гаргалаа. Уг хэргийг шалгах уу?

-Дөнгөж сая 10 минутын өмнө өргөдөл, гомдол гарган хандаж байна. Бид одоо танилцана. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна.

-Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийн тухайд?

-Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэг шалгагдаж байгаа.Тодорхой хугацаанд үргэлжилсэн. Өмнөх хэвлэлийн хурал дээр ч гэсэн мэдээлж байсан. Нэлээд цаг хугацааг хамарсан ажиллагаатай асуудал учраас одоохондоо мөрдөн шалгах ажил дуусаагүй байгаа. Шалгалтын ажил үргэлжилж байна.

-АСЕМ-ын зохион байгуулалттай холбоотойгоор шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг шалгах боломжтой юу, Эрдэнэт, МИАТ-ын асуудалтай холбоотой хэрэг гээд яриад байна. Шалгагдаж байгаа хүмүүсийн нэр бас тодорхойгүй байгаад байна?

-Шинэ хуулийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шалгагдаж байгаа хүмүүсийг 100 хувь гэм буруутэй эсэхийг нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа тохиолдолд нэрийг нь зарлах боломжгүй.

-Нийслэлийн Архивын газрын даргыг яагаад шалгахгүй байгаа юм бэ?

-Нийслэлийн Архивын газрын даргаар ажиллаж байгаа хүнтэй холбогдох санал гомдлыг шалгасан. Шалгах явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь илрээгүй учраас хаахаар холбогдох албанд шилжүүлсэн. 

-Хэргийг шалгаж, шийдвэрлэх хугацааг хуулинд тодорхой заасан байдаг уу? 30 сая төгрөг хахуульд авсан хүн 576 мянган төгрөгөөр торгуулсан гэж байна. Ямар хууль дүрмээр ингэж шийтгүүлж байгаа юм бэ?

-Шүүхийн шийдвэрийг бид танилцуулж байна. Бидний зүгээс шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Манайхаас авлигын хэргээр шүүхэд шилжүүлсэн ч шүүх үүнийг бэлэг байна гэж үзээд хууль бусаар авсан бэлэг буюу 30 сая төгрөгийг улсын орлого болгож, 576 мянган төгрөгөөр торгосон.

-60 тэрбумын хэргийг хаасан асуудлаар?

-60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан. Хэрэгтэй холбоотой хэд хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг байна гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй учраас прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэрэгсэхгүй болгосон.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгаж байгаа юу?

-БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролд эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. 

-Дархан аварга Х.Баянмөнхийн гомдлын дагуу Допингийн эсрэг үндэсний төвийг шалгах боломжтой юу?

-Гомдол мэдээллийг шалгаж байгаа.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Ганчимэг (202.9.40.154)

    2018-06-26

    Энэ Ёдорцогт ичиж эмээх булчирхай даанч байхгүй. Өөрөө авилга уутлагч шүү дээ. Ийм булай амьтнаар энэ ажлыг хашуулдаг, мэдээлүүлдэг төр засаг ичиг ичиг.

  • (103.206.195.163)

    2018-06-25

    shalgaj bn gedeg ugeer bugdiin haadag bj yah gj medeelel hiideg yum. medeelel gechiheer yu bna enen dotor

  • Зочин (116.112.157.214)

    2018-06-25

    Цэвэрлэгч манаач хүртэл тодорхой хэмжээний юм өгч байж орж байна шүү дээ.баримтгүй гэж хэлэхээс ичдээ.нэгэнт бүгд ил байгаа энэ хана хэрэмийг хэн зад татах вэ. АТГ н мөрдөгчид.та нарч авилгалаар ажилд орсон.бүү мэдэн будилцгаа.энэ уг нь жижигхэн улсад амархан баймаар .урд хөрш диилдэшгүй ёс уламжлал шиг тогтсон энэ авилгалыг тас татлаа.туршлага бэлээхэн байна.гол нь сэтгэл алга.зориг алга.өөрсдөө бас холбогдчихсон.эхэлбэл өөрсдөө амиа хорлосон болчих гээд бөлдөг дээрээсээ тас атгуулчаад яаж ч чадахгүй байна.хөөрхий дөө гэж.

  • (202.179.26.248)

    2018-06-25

    Та нар чинь тэнэг юм уу? Хэн би авилга өгөөд ажилд орсон гэж хэлэх юм бэ?