Эмч нар Азийн сайд нарын хурлын үеэр бэлэн байдалд ажиллалаа

Улаанбаатар хотноо 2018 оны 7 дугаар сарын 3-6-нд зохиогдсон  “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-ын үеэр эрүүл мэндийн салбараас эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган,   мэргэшсэн багийг  24 цагийн ажиллагаатай эмнэлгийн цэгт томилон ажиллууллаа.
Ингэснээр манай улс дэлхийн хэмжээний томоохон үйл явдлыг эх орондоо зохион байгуулах үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай зохион байгуулах чадамжтай, эмч, эмнэлгийн байгууллагынхан ямар ч нөхцөлд үүргээ гүйцэтгэх удирдлагын болоод үйл ажиллагааны нарийн зохион байгуулалттай улс гэдгээ дэлхий дахинд нотоллоо.

Уг хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн болон Европ, Африкийн 50 гаруй улс, 1583 олон улсын байгууллагын 3500 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд яаралтай тусламжийн багт Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээс, тархины харвалт, зүрх судас, мэдрэлийн оношилгоо, эмчилгээ зэрэг 12 чиглэлд мэргэшсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж, эмнэлэг дээрээ эрчимт эмчилгээ,  мэс засал, дотрын ор тасгуудыг бэлэн байлгаж, болзошгүй нөхцлүүдээс сэргийлсэн байна.
Хуралд оролцсон төлөөлөгч, Tuvalu Улсын парламентын гишүүн, 61 настай,  П гэгч эрэгтэй 7 дугаар сарын 5-наас биеийн байдал нь тавгүйтэн зовиурлах үед Шангри ла зочид буудалд ажиллаж байсан тус эмнэлгийн мэргэжлийн багийн эмч, мэргэжилтнүүд яаралтай үзлэг хийж, тусламж үйлчилгээ үзүүлсэн төдийгүй маргааш нь цусны даралт нь ихэсний улмаас Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт хэвтүүлэн эмчилсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)