Амралт зугаалгын бүсэд хогийн тэвш байрлууллаа

Монгол Улсын тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Баянзүрх дүүргээс хэд хэдэн удаагийн их цэвэрлэгээг зохион байгуулан ажилласан билээ.

Тэгвэл баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд ая тухтай, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэх үүднээс дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг даалгавар өгсөн юм.

Уг үүрэг даалгаврын дагуу дүүргийн НҮГ-I, II, III, IV Туул гол орчмын зүүн хэсэг болон Гачууртын Алаг жиргээ, Хар усан тохой зэрэг иргэдийн зорин очих дуртай газруудад хогийн тэвшийг байрлууллаа. Иймд иргэд та бүхэн хоггүй цэвэр орчинд наадаж, байгаль орчноо бохирдуулахгүй, тусгайлан байршуулсан тэвшинд хогоо хийж цэмцгэр наадахыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)