Монгол наадмын тухай сонирхолтой баримтуудаас

ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812,  АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР наадам эхэллээ. 

 

"Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам"

Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадмын тухай сонирхолтой баримтыг хүргэж байна.

  1. Нүүдэлчдийн анхны наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээжээ.
  2. 1206 онд Их Монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон байна.
  3. 1925 онд Засгийн газраас Ардын наадмыг тэмдэглэх тухай тогтоол гаргаж долоодугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар болжээ. Үүний дараа 1946 онд Х.Чойбалсан Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэж, тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулахад ихэд анхаарсан байна. Энэ үеэс Ардын хувьсгал ялсны ой хэмээн наадмыг нэрийдэж эхэлсэн. .
  4. Дундговь аймгийн Өлзийт сумын  Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зурагхүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөхийн уг гарвал  байсан гэсэн үг аж.
  5. Бөх гэдэг нэр томьёо нь дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байсан нэртэй холбоотой гэж үздэг. Тэрхүү Мофо, Мохэ гэсэн үгийг монголын бөх гэсэн үгний "Б" нь "М" болон хувирсан үг мөн гэж таамагласан байна.
  6. Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг байна.
  7. Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар  1600-гаад жилийн түүхтэй 
  8. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин, заан, арслан, аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ.
  9. Монгол бөхийн өмсгөл нь Монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл юм. 
  10. "Малгай” -Утга төгөлдөр агуулга бүхий жанжин малгайг газар тавилгүй өмсөж засуулууд гартаа залан өргөн барьдаг. 
  11. "Залаа”-Үндэсний бөхийн барилдаанд гаргасан амжилтыг илтгэн харуулна. Хөндлөн "шар” туузыг дүрэмд заасан хэмжээний дагуу залаан дээр хөндлөн хадна.
  12.  1921 оноос хойш буюу орчин цагт хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин бол Дархан аварга Б. Бат-Эрдэнэ бөгөөд улсын баяр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилт үзүүлжээ.
  13.  Бөхийн гараа нарийн учиртай. Бөхчүүд барилдааны талбайд гарахдаа гуяны өвөр талд 2, ард нь нэг удаа алгадаж гардаг. Энэ нь морь, сур, бөх гэсэн эрийн гурван наадмын утгыг илэрхийлж буй бөгөөд барилдахын өмнө гуяны өвөр, ар талд нэг нэг удаа алгадах нь хоёулаа хүчээ үзье гэсэн утга юм. 
  14. Чингис хааны 1214-1225 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Эргүнэ мөрний хөндийд Буга Сочигай хэмээх газар ялалтын баяраа тэмдэглэн наадам тухай тэмдэглэгдсэн байдаг. 
  15. Монгол бөхийн зодог нь битүү байсан бөгөөд дээр үед эмэгтэй хүн барилдсанаас болоод энгэр задгай болсон гэдэг домогтой.

Хуртай нартай миний Монголын наадам
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буяны хийморийг сэргээсэн
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай...

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (133.1.235.102)

    2018-07-20

    Эртний түнгүс гаралтай Мохэ аймгийн нэр одоогийн ханзны дуудлагаараа л мо-хэ болчихсон болохоос биш эртний ханзны дуудлагаар бол мэр-кэр байсан юм. Солонгосууд эртний ханзтай байсан улс болохоор өөрийнхөө солонгосжуу дуудлагаар мальгаль гэдэг. Япон дуудлага нь моткит гэдэг. Монгол дуудлага нь даруй мэркит аймгийн нэр болно. Бүр нэлээн хожуу 19 зуунаас хойших ханзны дуудлага нь мохэ болсон юм. Гэтэл ийм үгийг бөх гэдэг үгийн гаралтай холбож тайлбарласныг бодоход шинжлэх ухаан мэдэхгүй, байнаасаа холуур тааж бууддаг сайн дурын судлаач хүн ийм таамагг гаргасан байна. Хэрэг алга.

  • зочин (103.57.92.180)

    2018-07-12

    Хүннүгээс эхэлж 1925 он хүртэл яаж наадаж байсан баримт нотолгоо бгаа юу.юугаар монголчууд наадаж бсаныг батлах уу.бас хятад улсын түүх сударт бичигдэж хадгалагдаж үлдсэн тийм үү.ийм л ард түмэнтэй ийм л улс орон тусгаар тогтнож бсан гэж худал ярихын яаана.үнэндээ хятад улсад монголын бүх түүх судар нууцлалтай архивт хадгалагдаж байдаг шүү дээ.монголын өөрийн түүх судараа хадгалж хамгаалж чадаагүй.дайн тулаан газар нутаг эд баялаг дээрэмдэж явсан харгис хэрцгий бүдүүлэг зэрлэгүүд юм билээ.хятад улс монголын түүх соёл судар бичгийг гартаа оруулчихаад сууж бгаан үнэхээр гайхалтай.

  • (203.91.115.40)

    2018-07-12

    Хүннүг өөрийн өвөг дээдсээр батлах гэхдээ нөгөө муу нэрт өмнөд хөршөө нэрэлхэж эрээлэх юмгүй урдаа барьжээ. Хэ хэ. Монгол наадмын хамгийн өвөрмөц нь юундаа гээч? Дүүгийнхээ захыг мушгиж суугаа ах өөрийнх нь сойсон морь барианд дөхөж яваа сургаар 2 хуушуур хазаж аяга айраг залгичихаад гарах гэж адган байгаатай зүйрлэж болно. Энд ч хуушуур, тэнд ч морь, энд ч 3-н даваа гэх мэтээр юм юм зэрэгцэн жилийн 4 улиралд малаа дагаж ямар ч үнэ цэнэгүй шахуу явсан ард энэ өдөр л өөрийн үнэ цэнээ мэдэрч юм юманд бажгаддаг болохоор л монгол наадам ингэж олны хүлээлт болж байдаг хэрэг байх.