Хашлага даван, ногоон байгууламж гэмтээсэн жолоочийн эрхийг хоёр жилээр хасчээ

Энэ сарын 10-ны өдөр Хюндай портер машины жолооч Я Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчжээ.

Тэрээр хашлага даван, зүлэгжүүлсэн талбай дээгүүр эсрэг урсгалд орсон байна. Ингэхдээ зам дагуух саадыг эвджээ. Тэрээр ЗЦГ-т “Бороо орж, зам дээр түгжрэл үүссэн. Би яарч явсан тул хашлага давсан. Талх түгээдэг ажилтай. Дэлгүүрүүд утасдаад байсан” гэж мэдүүлжээ.

Иймд түүний жолоо барих эрхийг 2 жилээр хасаж, хохирлыг нь нөхөн төлүүлсэн байна.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)