Ж.Бат-эрдэнийн бор даага түрүү магнайд хурдаллаа

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн бор даага түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, Нэргүйн Баярхүүгийн хурдан зээрд, айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Төмөрхүрээгийн зээрд худлав. Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын аяач Батсуурын Энхбаярын хар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач н.Батбаярын хээр даага хурдалж, торгон жолоо өргүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)