Голын дагууд аялал амралт зугаалгаар явахгүй, бууж суурьшихгүй байхыг анхааруулж байна

Зураг. Гачуурт /хар хошуу/ 2018.07.14

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтэйн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үертэй байгаа бөгөөд 14, 15-ны өдрүүдэд орох усархаг аадар борооны эрчимшлээс шалтгаалан жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэх хандлагатай байна.

Иймд:
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дээрх голын дагууд аялал амралт зугаалгаар явахгүй, бууж суурьшихгүй байх,
Бага насны хүүхдийг сайн харж хамгаалах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, нэгдсэн зохион байгуулалттай амралт, аялал зугаалгаа зөв зохицуулахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)