Япон иргэдэд туслах хандивын аяныг санаачлан эхлүүллээ

Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд болох Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, Халуун Сэтгэл in Japan, Япон дахь Монгол Оюутны Холбоо, Япон дахь ээжүүдийн групп, Өвөр Монголын “Нутгийн бараа”, Японы “Рюүгакүсэй фүрэндошипү” зэрэг байгууллага нэгдэн гамшигт нэрвэгдсэн Япон иргэдэд туслах хандивын аяныг санаачлан эхлүүллээ.

Японы баруун өмнөд хэсгийн Хирошима, Окояама, Эшима зэрэг бүсэд энэ сарын эхнээс эхлэн 10-аад хоног үргэлжилсэн гэнэтийн аадар борооны улмаас үүдсэн байгалийн гамшигт үзэгдэл ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар нийт 16 бүс нутагт 187 хүн нас барж, 67 хүн сураггүй алга болоод байна. Мөн хүчтэй бороо, хөрсний гулгалтын улмаас 255 мянган барилга байгууламж, зам талбай эвдэрч сүйдэн, гэр оронгүй болсон 5500 иргэнийг түр байранд байрлуулаад байгаа юм.

Монгол Япон хоёр орон олон жилийн түүхэн найрсаг харилцаатай, Японы ард түмэн Монголын ард түмэн бидэнд олон талаар, цаг ямагт тусламжийн гараа харамгүй сунгасаар ирснийг бид мартах учиргүй билээ. Иймээс Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд нэгдэн гамшигт нэрвэгдсэн Япон иргэдэд туслах хандивын аяныг санаачлан эхлүүллээ.

"Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр" гэдэг ухаант ардынхаа үгийг санан Япон оронд сурч ажиллаж буй болон нийт сайхан сэтгэлтэй Монголчууд та бүхнийгээ хүнд цаг үеийг туулж байгаа Японы ард түмэнд туслах энэхүү хандивын аянд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хандивыг мөнгөн хэлбэрээр илгээх бол Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэгийн дансаар, бараа бүтээгдэхүүн илгээх бол Халуун Сэтгэл in Japan ТББ-ын хаягаар тус тус хүлээн авч байна.

Хандивын хугацаа өнөөдрөөс энэ сарын 20-ны өдрийн 13:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Хандивын Япон дахь данс: Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг, ゆうちょ銀行, トクヒ) ホッカイドウモンゴルコウリュキョウカイ, 記号19700, 番号10224571
Холбогдох утас: 080-5832-1667
Хандивын Монгол дахь данс: Дамдинсүрэн Цэрэндулам (ХМХН-ийн гишүүн), Худалдаа Хөгжлийн банк 406094269, Утас: 99322936

Бараа бүтээгдэхүүн хүлээн авах хаяг:
〒270-0141
千葉県流山市松ヶ丘5丁目695番地の3ボナール松ヶ丘103
Нэр: ムンフバト マンドール
Холбогдох утас: 080-4123-0525

Цугларсан хандивыг үерт нэрвэгдсэн бүс нутгийн хотын захиргаа, холбогдох байгууллагаар дамжуулан тусламж хэрэгтэй байгаа иргэдэд дамжуулах аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Хөрш орондоо гай гамшиг тохиовол өгнөө. (66.181.191.61)

    2018-07-16

    Өглөгтэйгээрээ Дагва,Су,Базар нар минь өгцгөө. Энгийн биднийг хөлдөө чирч уриалах хэрэггүй. Гүйж очиж гүйлаг,хандав авсан хүмүүс ашгийг нь хүрсэн бизк.Тэд нар л тусална биз. Жирийн бидэнд пад байхгүй ээ. Энгийн бидэнд дусал ч мэдэгдээгүй тул сэтгэлийн болоод,эд мөнгөний өргүй ээ. Ёумьяабазар аа мэдтүгэй

  • (49.0.212.104)

    2018-07-16

    TA NAR YADARSAN MONGOLCHUUDDAA TUSALJ CHADDADGUI BJ YUN TER HURUNGUTEI OROND TUSLANA GEHIIN TED CHIN TOM BREND UILDWERTEI HUN AM IHTEI MUNGUTEI ULS MGLCHUUD TUSALSANCH TUSLAAGUICH BOLJ L TAARNA TERNII OROND YADARSAN MONGOLCHUUDDAA TUSLALDAA MONGOLCHUUD HEZEE ENE OYUNII HOOSROLOOSOO GARAH YUM BOLDOO UHER MONGOL GJ ZUGEERCH NEG HELEEGUI YUM BNA

  • зочин (64.119.22.116)

    2018-07-16

    Ядарсан хэн нэгэнд туслах нь бурханы зарлиг, хүний ёс билээ. Гэхдээ саяхан 1939 онд Япончууд сайхан Монгол орныг минь эзлэж авахаар, монголчуудыг боолчлохоор Халхын голоор довтлож байсныг, Орос ах нар сайхан Монгол орныг минь, монгол түмнийг минь Япончуудаас авран хамгаалсныг бид мартах учиргүй. Мартвал сөнөнө!!!

    Хөрш орондоо гай гамшиг тохиовол өгнөө. (64.119.22.116)

    2018-07-16

    Өглөгтэйгээрээ Дагва,Су,Базар нар минь өгцгөө. Энгийн биднийг хөлдөө чирч уриалах хэрэггүй. Гүйж очиж гүйлаг,хандав авсан хүмүүс ашгийг нь хүрсэн бизк.Тэд нар л тусална биз. Жирийн бидэнд пад байхгүй ээ. Энгийн бидэнд дусал ч мэдэгдээгүй тул сэтгэлийн болоод,эд мөнгөний өргүй ээ. Ёумьяабазар аа мэдтүгэй

  • (122.201.24.254)

    2018-07-16

    Hubi hunii dansiig yu gej oilgoh be gamshig dalimduulj baigaan bishuu alban ysnii dans baih heregtei mon ymar hynalt baigaam be hudlaa yum bish biz sain sudlaarai

  • зочин (202.9.42.4)

    2018-07-16

    hub, hunii dans.....................