Зарим захууд маргаашаас ердийн хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадамтай холбоотой захууд амарч байна. Гэхдээ энэ сарын 16-аас зарим зах ажиллаж эхэлнэ. “Барс” 1, 2 худалдааны төвүүд  энэ сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Хүчит шонхор” худалдааны төв 7 дугаар сарын 11-15-ныг дуустал амарч, энэ сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 7 дугаар сарын 11–17-ыг дуустал амарч, энэ сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол “Хар хорин” худалдааны төв мөн сарын 11-16-ны өдрийг дуустал амарч,  17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

Б.Тогтох 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)