Аялал жуулчлалын салбарын орлого өмнөх оныхоос 20 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Засгийн газар 2020 он гэхэд манай улсад жилд ирэх жуулчны тоог нэг саяд хүргэж, нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Ингэхийн тулд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлага үүсчээ.

Энэ хүрээнд холбогдох яам, агентлаг, холбогдох газар гадагшаа чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимтэй явуулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд анхаарч эхэлжээ.

Өнгөрсөн онд манай улс 470 гаруй мянган жуулчин хүлээж авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувиар их юм байна. Аялал жуулчлалын салбараас 400 гаруй сая ам.доллар 2017 онд олсон нь өмнөх оныхоос 20 хувиар өссөн тооцоо аж.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)