Хөвсгөл нуурын эргэн тойронд 24000 амрагчид очсон байна

Монгол орны үзэсгэлэнт байгалийг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тэр дундаа Монголын хамгийн их усны нөөцийг агуулж байдаг Хөвсгөл далайг зорих иргэд болон жуулчдын тоо их байна. Хөвсгөл аймаг нь гол горхи 761, булаг шанд 803, рашаан ус 50, нуур тойром 370 тоологдсон. Үүнээс гадна олон төрлийн ан амьтан 66 зүйлийн хөхтөн, 20 зүйлийн загас, 244 зүйлийн шувуу, 4 зүйлийн хоѐр нутагтан, хэвлээр явагч байдаг юм.

Одоогоор Хөвсгөл аймагт хэр их хүн амарч зугаалж байгаа талаар Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлалын мэргэжилтэн Д.Үржинбадамаас тодрууллаа.

“Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурын эргэн тойронд 24000 дотоод гадаадын жуулчин ирсэн байна. Өдөрт 10 мянган иргэд ирж, өмнөх өдөр ирсэн 10 мянга орчим иргэд нь буцаж байгаа гэсэн үг юм. Хөвсгөл нуурын ойролцоо үйл ажиллагаа явуулж байгаа 55 жуулчны бааз, Хатгал тосгоныхтой нийлээд 80 орчим гэр буудал нийтдээ нэг өдөрт 4000 хүн хүлээн авах хүчин чадалтай боловч өнөөдөр ачаалал 5-6 дахин нэмэгдсэн байна. Жуулчны бааз, гэр буудлын захиалга дүүрч ачаалал хэт нэмэгдсэн учраас зарим иргэд өөрсдийн майхантайгааа хонох нь их байна" гэв.

 

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)