Д.Дамба-Очир: Шүүх, шүүгчдийг цэгцэнд нь оруулахгүйгээр мянган хууль батлаад нэмэргүй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.

-Хаврын чуулган хаалтаа хийгээд удаагүй байна. Энэ чуулганы үр дүн төдийгүй баталсан гол хуулиудын талаар та байр сууриа илэрхийлнэ үү?

-Ганц хоёр хуулийг эс тооцвол хэлэлцэх асуудлаа бүгдийг эцэслэсэн чуулган болсон. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг батлах явц нэлээд гацаатай байсан ч чуулган завсарлахын өмнө ажлын хэсгийг нь сольсон. Ингэснээр тодорхой үр дүн гарна гэж үзсэн хэрэг. Энэ хуулийн хүрээнд гаднын томоохон банкийг оруулж ирэх боломж бүрдэх учиртай юм. Түүнчлэн арилжааны зээлийг хүүг бууруулах эрх зүйн орчин ч бүрдэнэ. Энэ хуулийг эцэслэж амжсангүй. Бусдыг нь төлөвлөсний дагуу шийдсэн. Мөн чуулган завсарлахын өмнө Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг баталсан нь энэ чуулганаас онцлох хуулийн нэг яалт ч үгүй мөн. Ингэснээр төмөр зам баригдах эхлэлийг тавилаа гэж ойлгож болно. Хамгийн түрүүнд Газрын тосны үйлдвэр барих хүрээнд 18 км төмөр зам барихаар болсон. Түүнчлэн агаарын тээвэрт ганц компани монополь эрхтэй байгааг сайжруулах үүднээс Иргэний нисэхийн ерөнхий хуульд өөрчлөлт орууллаа. Цөөн нислэгтэй хэрнээ билетийн үнэ их байдал олон жил үргэлжилсэн. Эрэлт нь байгаад иргэд нисэх гэхээр билет нь олддоггүйд ахиц дэвшил гаргахаар зохицуулалт хийсэн. Энэ мэтээр улс эх орны эдийн засаг төдийгүй хөгжилд болит хувь нэмэр болохуйц хуулиудыг батлан гаргасан чуулган болсон гэж би дүгнэж байна.

-Чуулган завсарлахын өмнө цөөнгүй хуулийг эцэслэлээ. Энэ нь хэдийгээр ажил хийж байгаа мэт боловч нэг дор олон хууль батлахын уршиг хэмжээлшгүй шүү дээ. Жишээлбэл, хууль батлалцаж байгаа УИХ-ын гишүүд тэдгээртэй танилцаж амжих эсэхээс авахуулаад асуудал байгаа байх. Энэ тухайд та ямар тайлбар хийх вэ?

 -Үүнд олон шалтгаан бий. Нэг талаас Засгийн газраас хуулиудаа оройтуулж оруулж ирсэн. Амаргүй хуулиуд байгаа учраас зөвшилцөх, боловсронгуй болгох тухайд цаг хугацаа хэрэгтэй байдаг байх. Засгийн газрын оруулж ирсэн хуулиудыг УИХ-аас аль болох цаг алдаж, уялгүй баталж өгөөд явсан. Энэ нь УИХ завсарласан үед Засгийн газарт ажиллах боломж гаргаж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно. УИХ бүтэн гурван сар гаруйн хугацаанд амарч байхад Засгийн газар нь зүгээр сууж болохгүй. Үүний тулд УИХ-ын гишүүд чуулган завсарлахын өмнө оруулж ирсэн хуулиудтай танилцахаас авахуулаад нэлээд ачаалалтай ажилласан нь үнэн.

-Ажлын хэсгийнхэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулж дуусаад зургаан газраас санал авахаар хүргүүлээд байна. Үүний дараагаар буюу ирэх сард Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэх юм.

-Энэ талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлсэн зүйл бий юү?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажпын хэсгийнхэн суүлийн хоёр жил орчим хугацаанд ажиллаж, үндсэндээ бэлэн болгосон. УИХ-ын гишүүдэд албан бусаар танилцуулснаар 67 нь гарын үсэг зурсан. Одоогоор ээлжит бус чуулган зарлах эсэх талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл ирүүлээгүй байна.

-Захиргааны ерөнхий хуулиар АН-ын бүлэг завсарлага авсан. Гэхдээ намрын чуулганаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлж таарна. Энэ хуулийн өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын эрх мэдлийг хэт өндөр болгох гэж байна гэх шүүмжлэл багагүй өрнөсөн л дөө.Та хувьдаа энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Миний хувьд Захиргааны шүүхийг цэгцлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Яагаад гэвэл сүүлийн үед энэ шүүхийн эрх мэдэлт таны хэлдгээр хэт өндөр болсон. Товчхондоо, дэндэж байгаа. Угтаа Захиргааны хэргийн шүүхээр төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааг л шүүх учиртай юм шүү дээ. Гэтэл очсон бүх асуудал тэнд очоод унадаг буюу дандаа нөгөө талаас хахууль явдаг нь нууц биш болсон. Ийм замбараагүй байдал тэнд үүссэн учраас Захиргааны шүүхийг зориулалтаар нь ажиллуулах тухайд арга хэмжээ авах цаг нь болсон гэж үздэг. Гэхдээ болж бүтэхгүй байна гэх шалтгаанаар Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах тухай ойлголт байж болохгүй.

...Энэ талаар шийдвэр гаргасан нэг шүүгчээс, тэр дундаа тухайн хүн Худалдаа хөгжлийн банкны талд үйлчилж шйидвэр гаргаснаас болоод Захиргааны хэргийн шүүхийг буулгах гэж зүйл огт биш гэдгийг хариуцлагатай хэлье.Олон жилийн процессоос нь үүдээд энэ шүүхийг цэгцлэх хэрэгтэй юм байна гэдэг шийдэлд хүрсэн л хэрэг. Өөрөөр хэлбэл, төр нь эзэнгүй, төрийн албан хаагчид нь ямар ч хариуцлага хүлээдэггүй, шүүхэд очиход дандаа унадаг. Гэтэл нөгөө талдаа...

-"Эрдэнэт "-ийн 49 хувьтай холбоотойгоор гаргасан шийдвэрээс болоод эрх баригч намынхан Захиргааны шуүхийг татан буулгах гэж байна гэх шуүмжлэл өрнөсөн шүү дээ?

-"Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээс гаргасан нь үнэн. Энэ талаар шийдвэр гаргасан нэг шүүгчээс, тэр дундаа тухайн хүн Худалдаа хөгжлийн банкны талд үйлчилж шийдвэр гаргаснаас болоод Захиргааны хэргийн шүүхийг буулгах гэж зүйл огт биш гэдгийг хариуцлагатай хэлье. Олон жилийн процессоос нь үүдээд энэ шүүхийг цэгцлэх хэрэгтэй юм байна гэдэг шийдэлд хүрсэн л хэрэг. Өөрөөр хэлбэл, төр нь эзэнгүй, төрийн албан хаагчид нь ямар ч хариуцлага хүлээдэггүй, шүүхэд очиход дандаа унадаг. Гэтэл нөгөө талд нь хувийн хэвшлийнхэн юмуу хувь хүмүүс байж байдаг. Шүүгчид нь тэднээсээ хахууль аваад шийдвэр гаргаад сууж байдаг явдал цагаандаа гарсан. Гэхдээ ингэснээр бүх шүүгчийг буруутгаж байгаа юм биш. Тэдний төдийгүй мэргэжлийнхээ нэр хүндийг унагаж байдаг хүмүүс мэр сэр байгаа учраас үүнийг хэлж байгаа юм. Ёс зүйгүй ийм нөхдөд арга хэмжээ авдаг байдал руу шилжихгүй бол болохгүй. Товчхондоо, бид эхний ээлжид шүүгч нараа шүүхээ цэгцэнд нь оруулж авахгүй бол төрийн ордонд мянган хууль гаргаад нэмэргүй.

-Засгийн газрын эрх үүргийг хэт өндөр болгох нь гэх шүүмжлэлийн тухайд?

-Засгийн газрыг хэмжээгүй эрхтэй болгох гэж байна гэх шүүмжпэлтэй би санал нийлэхгүй. Захиргааны шүүхэд салхи оруулах гээд байгаа гол шалтгааныг би сая хэллээ шүү дээ. Засгийн газрын бүх шийдвэр Захиргааны хэргийн шүүхэд очоод унадаг болчихсон. Тиймээс тэнцвэржүүлэх шаардлага зүй ёсоор үүссэн. Шүүх нэрийн дор төрийг муухай харагдуулдаг болсон нь үнэн шүү дээ. Хаана хаанаа хариуцлагатай байх учиртай болохоос төр нь нэг шийдвэр гаргаад эргээд харахад шүүх нь үгүйсгэж байдаг байж болохгүй биз дээ.

-Энэ тухайд Засгийн газраас гаргасан бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд хянадгаа болих талаар ярьж байсан. Тухайлбал, стратегийн ач холбогдолтой томоохон асуудлыг энэ шүүхээр хянуулдаггүй байх. Энэ тухайд та санал нэгдэх үү?

-Улс орны эрх ашгийн хэмжээний том асуудал төдийгүй их хэмжээний үнийн дүнтэй асуудлаар Засгийн газраас шийдвэр гаргадаг. Тийм учраас ингэж тусгаарлана гэдэгтэй би санал нийлдэг. Ерөөсөө Засгийн газрын шийдвэрт ялгаа заагтай ханддаг байх учиртай. Бүгдийг нь Захиргааны хэргийн шүүхэд аваачаад унагуулдаг байвал төр засаг гэж байгаад яах юм. Шийдвэр гаргахын ч хэрэггүй болчихож байгаа биз дээ. Тиймээс энэ төрлийн шийдвэрийг нь Захиргааны хэргийн шүүх хянана, энэ хэсгийг нь шууд хэрэгжүүлнэ гэх мэтээр зааглаж өгөх нь зөв.

-Та хувь гишүүнийхээ хувьд хаврын чуулганаар хэр бүтээмжтэй ажиллав. Хаврын чуулганаар хэчнээн хуулийн хэсэгт орж ажилласан бэ? 

-Байнгын хорооны даргын хувьд тун ачаалалтай чуулган болж өндөрлөлөө. Бидний хувьд цаг наргүй ажилласан. Тэр дундаа Байнгын хороон дарга нарын хувьд шаргал ордонд байнга л уяатай байж байдаг юм байна. Миний хувьд хаврын чуулганы хугацаанд гурван хууль санаачлан өргөн барьсан. Тухайлбал, Сэргээгдэх эрчим хүчний тухай болон "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой буюу ашигт малтмалтын нөөц, татвартай холбоотой хуулийг хэсэгт орж, бэлтгэж ажилласан. Мөн иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд оношилгоонд эрт оруулах тухай хуулийг санаачилсан. Энэ хуулийн хүрээнд 50-аас дээш насны хүмүүс дөрвөн төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр ордог байх үүрэгтэй болох юм. Манайхны нэг дутагдал нь юу болж байгааг мэдэхгүй явж байгаад эцсийн шатанд орсон үед нь эмнэлэгт ханддаг, улмаар амь насаа алддаг. Тиймээс энэ байдлыг халж, юу нь хаанаа өвдөж байгааг эрт оношлуулж мэдсэнээр урьдчилан сэргийлэх нь чухал гэж үзэж байгаа юм. Манай улсын хувьд жилдээ зөвхөн хорт хавдраар 4000 хүн нас барж байна гэх судалгааны дүн бий. Тодруулбал, элэг, уушги, ходоод, умайн хүзүүн хавдар түгээмэл болсон. Тиймээс урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоо буюу хууль эрх зүйн орчныг төрөөс бүрдүүлээд үзлэг оношилгооных нь мөнгийг даадаг болъё гэж байгаа юм. Ингэснээр иргэдээ хорт хавдраар алддаг байдлыг хална гэж үзэж байна. 

 

М.Өнөржаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (42)

  • (103.229.123.250)

    2018-07-23

    #АТГ ГЭЖ АВЛИГАЛЧДЫГ ХАМГААЛДАГ ГАЗАР ЁСТОЙ Л НЭГ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ЦАГААНДАА ГАРЧЭЭ. ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ШИЙТГЭЭЧ ГЭЖ УИХ-Д ХАНДЖЭЭ!!! ИЙМ ЗҮЙЛ БИЧИЖ СУУГАА КОМИССАР З.БААСАННЯМ ГЭГЧИЙГ ЭЗЭДТЭЙ НЬ ХАМТ НЭГ МӨР ЗАЙЛУУЛАН ШИЙТГЭХ ЦАГ ИРЖ БАЙНА. "60 тэрбумын" гэх бичлэгийг АТГ шалгахгүй, дарга удирдлага нь сонирхлын зөрчилтэй байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шүүмжилж мэдэгдэл хийсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нийтэд ил болсон энэхүү бичлэгт тэр үеийн МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын яриа гарч, хоорондоо төрийн албан тушаалыг үнэлж намдаа санхүүжилт сонгох талаар ярилцдаг. Засаг солигдоод ч, намынх нь удирдлага солигдоод ч "60 тэрбум"-ын бичлэгт дурдсан хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тул АТГ-ынхан ажлаа хийхгүй байна хэмээн гишүүн Л.Оюун-Эрдэнэ үзэж байгаа юм. Түүний энэхүү мэдэгдэл болон хэвлэлд өгсөн байр суурь нь хууль тогтоомж зөрчиж байна хэмээн үзэж АТГ-ынхан эсрэгээрээ УИХ-д ханджээ. АТГ-аас хүргүүлсэн гомдлын дагуу УИХ парламентч Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцож, энэ тухайгаа АТГ-т мэдэгдэх ёстой гэжээ.

  • (103.229.123.250)

    2018-07-23

    ИЙМ БАЙДАЛТАЙ БАЙХАД ОЛОН ХӨЛСНИЙ ЭТГЭЭДҮҮДЭЭР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ МАШ "АШИГТАЙ" ГЭЖ БИЧҮҮЛЖ, ТЭНД АЖИЛЛАДАГ 3000 ХАВЬЦАА МОНГОЛ АШИГ ХҮРТЭГЧДИЙГ ӨСГӨЖ 13000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОСОН ГЭЖ ХУДЛААР ТАРХИ УГААЖ БАЙНА. #ҮХЛИЙН АЮУЛЫН ХАРАНГА ЦОХИЖ БАЙНА!!! ӨМНӨГОВИЙН Ханбогд, Гурвантэс. Уурхайн бүсийн мал олон зуугаар үхэж малчид их сүйрлийг нүүрэлж байна. С.Баяр, С.Баярцогт нарын авлигал авч 2009 онд зурсан Оюутолгойн гэрээгээр Риотинто компани Монголын Галбын говийн гүний цэнгэг усыг 30 жил үнэгүйгээр нэг секундэд 870 литрийг!!! цөлмөн шавхах боломжтой болсон юм. Хүдэр боловсруулахад бидний уудаг усыг ингэж аймшигтай ихээр хэрэглээснээс болж гүний усны түвшин огцом доошилж, олон зуун худаг ширгэж малчдад өөр сонголт үлдэлгүй дайжин нүүж байна.

  • (103.229.123.250)

    2018-07-23

    2009 ОНД С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАР ОЛОН САЯ АМ,ДОЛЛАРЫН АВЛИГАЛ АВЧ ЗУРСАН ГЭРЭЭГЭЭР ЭНЭ УЛСЫН БҮХ АСУУДЛЫГ ШИЙДЭХ АСАР ИХ БАЯЛГАА АЛДСАНЫГ МОНГОЛЧУУД БҮТЭН 9 ЖИЛ ӨНГӨРСНИЙ ДАРАА ДӨНГӨЖ ОЙЛГОЛОО!!!

  • (103.229.123.250)

    2018-07-22

    НЭГ НЬ ШОРОНД, НӨГӨӨ НЬ КАЗИНОД ЮМ ГЭЖ ХАЧИН ШҮҮ. ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ХАТАГТАЙ НАЙЗ НЬ ХАХУУЛЬ АВСНААС БОЛЖ ӨӨРӨӨ 32 ЖИЛ ШОРОНД СУУХААР БОЛОВ. ХАРИН МОНГОЛД БОЛОХООР УЛСАА ЦӨЛМӨСӨН ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ДАРУЙ 1000 ДАХИН ИЛҮҮ УЛС ОРНО ХОХИРООСОН ЛУЙВАРЧИН, АВЛИГАЧ КАЗИНО ХЭСЭН ЦЭНГЭХ, ТИВ ДЭЛХИЙН УЛСУУДЫГ ХЭСЭН ОЛИМП ТЭМЦЭЭНҮҮД ҮЗЭХ, ХҮҮХЭНДЭН ЗУГААЛАХ ЭРХЭЭР "ШАГНУУЛЖ" БАЙНА. ХАЧИРХАЛТАЙ НЬ ТЭР ЭТГЭЭДИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗГ, УИХ, ХУУЛЬ ШҮҮХ НЬ БҮГД УЛАЙРАН ХАМГААЛЖ БАЙНА.

  • Там-Очир, Зам-Очир, Хулхи-Очир, Хулгайч-Очир, Зочид буудал-Очир (64.119.18.168)

    2018-07-21

    Дамба-Очир мөнгөний төлөө бол эрэгтэй хүнтэй ч явалдаж чадах шуналын тулам байгаа юм. Яг үнэндээ хэн хүчтэй эрх мэдэлтэй байна тэр хүний бөгсийг сайхан долоож өгнө дөө, хүний тусыг тэр дор нь л мартана, ёо ёо ой гутмаар хүн штэ, хүний адаг.

  • (103.229.123.250)

    2018-07-21

    ХЯТАДЫН ШЭЭСНҮҮД БОЛОХ ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД НАРЫН НАМ ДАМНАСАН БҮЛЭГЛЭЛ МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫГ ИЙМ ЗАМРААГҮЙ, ӨӨРСДИЙНХӨӨ ЛУЙВАР ХУЛГАЙГ ХААЦАЙЛЖ ХАМГААЛУУЛАХЫН ТУЛД ӨӨРСДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН БООЛУУДААР ДҮҮРГЭСНЭЭС ИЙМ БАЙДАЛД ХҮРСЭН НЬ ТУЙЛЫН ҮНЭН?????

  • (103.229.123.250)

    2018-07-21

    ХЯТАДЫН ШЭЭСНҮҮД БОЛОХ ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД НАРЫН НАМ ДАМНАСАН БҮЛЭГЛЭЛ МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫГ ИЙМ ЗАМРААГҮЙ, ӨӨРСДИЙНХӨӨ ЛУЙВАР ХУЛГАЙГ ХААЦАЙЛЖ ХАМГААЛУУЛАХЫН ТУЛД ӨӨРСДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН БООЛУУДААР ДҮҮРГЭСНЭЭС ИЙМ БАЙДАЛД ХҮРСЭН НЬ ТУЙЛЫН ҮНЭН?????

  • (103.229.123.250)

    2018-07-21

    УЛААНБААТАРТ ГОЁ ХООЛТОЙ ГАЗАР ХААНА БАЙНА ВЭ?????Орчин 10/10 АТГ-ын дарга Хятадын шээс М. Энхболдын бөгсний алчуур болох Энхжаргалын олон саяын засвартай тансаг зэрэглэлийн өрөө тодроод Байна. Доорхи нэр терлийн хоолийг унэгуй идэхийг хусвэл захиалгаа угуурэй !!! Шуурхай уйлчилнэ. Үйлчилгээ 10/11 АТГ-ын дарга Х.Энхжаргал өөрөө үйлчилнэ.Амт 10/10 3 таваг Шницель, 2 Гуляш, Кофе нийлүүлээд авлигач С.Баяр үнэгүй авсан.!!!!!!

  • (64.119.18.168)

    2018-07-21

    Энэ тэнэг нөхөр замыг там болгодог гэмт хэргийнхээ төлөө зүй нь шоронд байх ёстой, гэтэл гарын үсгээ худалдаж дарга болчихдог ... монголын улс төр гэж сонин юм даа

  • zochin (202.131.243.186)

    2018-07-19

    nuguu 13 nastai ohiniig huchindej alsan buudliinhaa uchiriig olj nugelee jaahan ch boltugai naminchilaach erhem gishuun guai

  • Иргэн (66.181.167.75)

    2018-07-19

    Лүнгийн замыг нүгэлийн зам болгож их хөрөнгөөр тоглосон идсэн нөхөр бол энэ Дамбаочиршдээ???... Шинэчлэлийг өөрөөсөө л эхэл???... идсэн ууснаа буцааж өг???...

  • Юуны төлөө сонгогддог юм бол (66.181.191.61)

    2018-07-19

    Оюун-Эрдэнэ гэх их хөөрхөн хүүхэд эрхэм гишүүн болж төрийнхөө туганд тангараг өргөхдөө" М.Энхболдыг ямар ч хамаагүй аргаар унаганаа гэж андгайлсан яатай л авирлах юм Өдөр бүр л "60 тэрбум "гээд телевизээр их бахтайн нь аргагүй малилцаад л гараад ирэх юм.Яс үндсээр доромжлох,хийгээгүй ажил,хэлээгүй үгийг хийсэн,хэлсэн мэтээр гүтгэн доромжлох .Үүнийгээ 1000 дахин давтаад байвал ард олон үнэн гээд итгэнэ гэсэн бат нот ойлголтойроор өдөр бүр цахим шүлжээгээр малилцах юм .Энэ хүүд өөр хийх ,ярих ажил байхгүй хэрэг үү!!!

  • Та гайхаад цэгцлэх асуудлаан өөрөөсөө эхэл (66.181.191.61)

    2018-07-19

    Шүүх,шүүгчдийг хэн эмх замбараагүй болгоод байна!? Ийм замбараагүй ,байдлын эхийг хэн буй болгоод байна !? Жаахан юмны учир гадарлах ард иргэд нь бодохдоо: Хамгийн ихээр нөлөөлдөг нь төрийн эрхэмүүд өөрсдийн хувийн эрх ашигаа төрийн хэргээс дээгүүрт тавьдаг орчин цагийн өөрсөдийгөө төрийн хүн гэж андуурч ардчилал,хүний эрхээр бамбай хийдэг С.Эрдэнэ,Д.Эрдэнэбат,Оюун-Эрдэнэ Амарбаясаглан гэх увайгүйчүүд хүссэнээ хийхийн тулд албан тушаал,эрх мэдлээрээ дарамталж шүүх,шүүгчидэд хөндлөнгөөс нөлөөлдөг үзэгдэл газар авсан. Энэ байдалд №1 рэзетив хэрэгтэнг төрийн дээр заларсанаас сүүлийн үед бүр гаарсан ш дээ. Иймд Шүүх,шүүгчдийг цэгцэлье гэвэл ерөнхийлөгч,ерөнхий сайд ,эрхэм гишүүдээс эхлээд хуулиан мөрдөх хэрэгтэй. Ийнгэж чадваас төр цэвэршинээ. Ард иргэд ч та бүхнээсээ үлгэр авч биеээ заснаа. Өнөөдөр ерөнхийлагчөө телевизээр гарч ямар сайхан ярьлаа ч иргэдийн сэтгэл өнөө л 17 чинлэг спирт,төмөр замын 267сая доллор сонгуулийн мөлхөө гэсэн байхаа сурталчилгаа нэртэй мөнгөөр санал худалдаж авсан гээд биетэй бодиттой хэрэгтэн худлаа ярьлаа гээд сонсохгүй телевизээ шууд хаах хүн ч байна.Хүрэлсүхийг болохоор өнгироо сагсуу,төрийн ордон танхайрч хүн зоддог байхад энгийн бид гудаманд гараад юу ч хийсэн болох гэх хүмүүч байна аа. 17 чингэлэг спиртийг шөний дотор ус болон хувиргах ид шидэтний хэргийг яаж шүүх билээ гэж цөхөрсөн шүүгч ч олон л байна даа.Ил далд даратыг нь биелүүлэхгүй бол хөөрхий шүүгчдийг хүссэнээрээ л амь амьдарыг нь хохироодог гэх юм. Энэ үнэн байх аа. хамгийн сүүлийн жишээ нь АТГ- дарга Энхжаргал байна. Төрийн рэкет гэх нэр томьёо гарах аа Энэ хүнийг оролдохоос өөр чухал ажил ерөнхийлагчид маань байдаггүй бололтой

    2018-07-19

    ХЯТАДЫН ШЭЭСНҮҮД БОЛОХ ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД НАРЫН НАМ ДАМНАСАН БҮЛЭГЛЭЛ МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫГ ИЙМ ЗАМРААГҮЙ, ӨӨРСДИЙНХӨӨ ЛУЙВАР ХУЛГАЙГ ХААЦАЙЛЖ ХАМГААЛУУЛАХЫН ТУЛД ӨӨРСДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН БООЛУУДААР ДҮҮРГЭСНЭЭС ИЙМ БАЙДАЛД ХҮРСЭН НЬ ТУЙЛЫН ҮНЭН?????

  • зочин (103.10.22.211)

    2018-07-19

    сэтгэгдэл устгаад байна- энэ хүний бааранд айлын жоохон охин хүчиндүүлж алуулаа биз дээ

  • Зочин (64.119.17.88)

    2018-07-19

    Дэмжиж байна. Шүүгчдийг цэгцлэх журманд нь оруулах цаг болсон. Бүх ард түмнээс сонгоно гэхээр л болохгүй болчоод байгаа юм даа, дараа нь ард түмнээс сонгогдсон нэртэй яаж ч болдоггүй. Сонгууль нэртэй эзэнгүй тогтолцоогоо болимоор юм.

  • (124.158.110.82)

    2018-07-19

    хүн чанартай л хүн хууль шүүхэд ажиллах ёстой!!!!!!

  • Зочин (202.9.40.181)

    2018-07-19

    Шүүгчид бол алдах, буруу шийдвэр гаргах эрхгүй хүмүүс. Одоо ажиллаж байгаа шүүгчид дотор энэ шаардлагыг хангаж байгаа нэг ч шүүгч байхгүй байна. Энэ нь тогтолцоондоо байна гэж үзэж байна /Шүүгчдийг УИХ, Ерөнхийлөгчөөс санал болгож томилдог тогтолцоо/ Иймээс Үндсэн хуульдаа энэ тогтолцоог өөрчлөх өөрчлөлт оруулах хэрэгтэй. /Бүх ард түмнээс сонгодог/. Шүүгч ямар нэгэн буруу шийдвэр, алдаа гаргавал түүнийг хуулийн байгууллагад бүх насаар нь ажиллах эрхгүйгээр ажлаас халах.... зэрэг хариуцлага тооцдог байх

  • (202.9.47.177)

    2018-07-19

    заримдаа эрүүл хүн шиг юм ярих юм

  • zochin (64.119.25.52)

    2018-07-19

    demjij bna

  • (103.229.121.145)

    2018-07-19

    хүссэн хүсээгүй ч шүүхийг янзлах цаг нь болсон. ХХБ-ны шүүгчид одоо халагдах өргөдлөө өгсөн нь дээр.

  • Шударга иргэн (122.201.23.158)

    2018-07-19

    Шүүх, шүүгчдийг цэгцэнд нь оруулахгүйгээр мянган хууль батлаад нэмэргүй тийм шүү, энийг дэмжиж байна. Гэхдээ эх оронч үзэлтэй, чадварлаг, эрх ашгийн зөрчилгүй, шударга биш нөхдүүдийн гараас зөв хууль гарах уу. Хуралдаа 100 хувь суучихаад зөв хууль гаргачихаад баталсан хойноо юм ярьж байх хэрэгтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө хуулиа ягштал дагаж мөрдчихөөд, зөв хууль боловсруулж баталчихаад шударга ёсны болон хариуцлагын асуудлыг ярьж байх хэрэгтэй юм шигээ.

  • Зочин (103.10.22.210)

    2018-07-19

    энэ нөхрийн нэг дээр байдаг бааранд айлын жоохон охин хүчиндүүлж алуулаа биз дээ, юу яриад байна??? шударга хүн мөн үү

  • БАТ ИНЖЕНЕР (103.206.195.163)

    2018-07-19

    Энэ муусайн шүүгчид бараа шахуулахгүй байна гэж гомдлоо прокурорт тавиач

  • (182.160.0.184)

    2018-07-19

    Энэ гишүүн ямар үнэн юм хөндлөө гэж. Ёстой ёо ёо байна. Дамба-очир минь Лүнгийн замыг там болгож, төсвөөр нь авилгадха, олон монголчуудыг зовоосон, газрын хөрсийг там болгосноо мартаа юу, Монголын шүүх, шүүгчид ямартай ч зөв гольдиролдоо орох замдаа явж байна. Харин МАН, АН хэзээ зөв гольдиролдоо, замдаа орох нь тодорхойгүй байхад Дамба-ояир минь өөрийн бурууг бусдаас яалаа гэж хайнав. Эхлээд намаа, дараа нь түүнээс нэр заалгаж, их хуралд сонгогддог эрхэм дураар туйлж, мэдэхгүй байж асуудал шийдэх дуртай , гишүүдээ боловсролтой, зөв хүмүүжилтэй, зарчимч, ажилласаг хүмүүсээр бүрдүүлж, амьдралд нийсэн хууль баталж, гаргаж чаддаг болсныхоо дараа , зарим болдоггүй, шуналтай шүүгчдийн тухай ярьдаг бол зөвсөн. Иймд өөрийн харыг мэдэхгүй атал, бусдцн толгойн харыг бүү ярь гэдэг цэцэн үгийг бодож амьдар.

  • зочин (202.9.42.5)

    2018-07-18

    Шүүхийн ерөнхий зөвлөлийг шинэчлэх хэрэгтэй.Согтуугаар машин барьж яваад хүн дайрч алсан ийм хүн л удирдаж байхад зөвлөл ёс суртахуунтай хариуцлагтай үйл ажилгаа явуулаж чадахуудаа. Шүүгч нарыг аттестачилалд оруулж шинчлэх цаг аль эрт болсон.

  • (103.9.90.98)

    2018-07-18

    шүүхийн өөрийн гарын аясаар хөдөлгөх санаатай лүнгийн замыг та тавьсан ууу ямаршуухан юм хийсн бэ

  • (103.9.90.98)

    2018-07-18

    шүүхийн өөрийн гарын аясаар хөдөлгөх санаатай лүнгийн замыг та тавьсан ууу ямаршуухан юм хийсн бэ

  • zochin (202.9.41.44)

    2018-07-18

    Шүүхийн шинэчлэл үнэндээ явагдаагүй. Шүүгч нарынхаа ёс зүй, мэдлэг чадварт эхлээд шинэчлэлт хийсэн бол өдийд шүүхийн нэр хүнд ингэтлээ унахгүй байх байсан, шүүгч нараа сэлгэн ажиллуулахгүй бол шүүгчийн нэр хүнд дээшлэхгүй.Одоо эхлээд шүүгч нарыг аттасчилах хэрэгтэй, тэдний толгойтой ажиллаач шүүхийн ерөнхий зөвлөл өө

    зочин (202.9.41.44)

    2018-07-18

    Шүүхийн ерөнхий зөвлөлийг шинэчлэх хэрэгтэй.Согтуугаар машин барьж яваад хүн дайрч алсан ийм хүн л удирдаж байхад зөвлөл ёс суртахуунтай хариуцлагтай үйл ажилгаа явуулаж чадахуудаа. Шүүгч нарыг аттестачилалд оруулж шинчлэх цаг аль эрт болсон.

  • зочин (202.9.42.2)

    2018-07-18

    шүүхийг шудрага үнэний төлөө зүтгэдэг шүүгч маш ховор үндэсээр өөрчилж шэнчлэлийг эхлэх нь зөв

  • зочин (78.250.238.23)

    2018-07-18

    Яг үнэн энэ шүүх байгууллагыг дорвитой шинэчилмээр бна.Энэ шүүгчид дотор яг үнэндээ шударга шүүгч нэгч байхгүй шүү үүнийг ард түмэн бүгд мэднэ.Үнэхээр би шударга ажиллаж байгаа шүү гээд өөрийгөө зарлаад гараад эрх тийм хоншоортой шүүгч байхгүйшдээ.Эд нар бүгд авилгачид цэвэрхэн авна иднэ ууна таа нар энэ шүүгчдийн яаж тансаг амьдарч байгааг юу хэрэглэж идэж ууж байгааг өөрсдийн байгаа байдал худлаа нэг том ихэмсэг болцгоосон луйварчид даанч эднийг шалгаад үнэнийг нь гаргаад ирдэг тийм байгууллага монголд үнэхээр алга даа.Бүгд дарга цэрэггүй хамсаатан холбоотонгууд болцгоосон.

  • zochin (103.26.195.191)

    2018-07-18

    zam tavidag shigee hariutslagagui chalchdag iimerhuu nuhduud ih hurald baina geheer buuljis hurch bnaa.

  • (103.229.123.250)

    2018-07-18

    #ХАР ѲДѲР Оюутолгойн баялаг 400 тэрбум доллараар тогтохгүй. Зөвхөн Оюутолгойн баялгийг зөв ашиглахад Монгол улс, монголчуудын бүх ядуурал, ажилгүйдэл, авилгал, шударга бус зэрэг сөрөг бүхэн арилж, сайн бүхэн дэлгэрэх боломжтой. Харамсалтай нь эдгээр нөхдийн гарын үсэг зурсан тохиролцоогоор энэ бүхэн хэрэгжих боломжгүй болгосон! Үр хүүхэд монголчууддаа өвөг дээдсээс өвлүүлсэн баялгийг газар нутагтай нь устай юутай хуутай нь гадныханд бэлэглэж байж юун ч их сүр бадруулж байсан юм бэ дээ, тухайн үедээ. Энэ хар өдөр бол 2009 оны 10-р сарын 6-ны өдөр байсан!!!

  • (103.229.123.250)

    2018-07-18

    ЭНЭ ЛУЙВАРЧНЫ АМНААС НЬ БАС ИЙМ ҮНЭН ҮГ ГАРДАГ Л УМ БАЙНА?!??! ҮГ, ҮЙЛДЭЛ ХОЕРЫН ЗӨРҮҮ Ч ИХ ДЭЭ?!?!!

  • (103.229.123.250)

    2018-07-18

    БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХЯТАДЫН ШЭЭСНУУДИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО?????????

  • irgen (182.160.3.233)

    2018-07-18

    ene irgenii huulid nemelt uurchlult oruulaachee.shuuheer yavaad ch nemer algaa

  • ардууд (66.181.179.193)

    2018-07-18

    шүүхийг цэгцлэх нь зөвөө хөндлөнгөөс харахад нэг талыг барьдаг мэтгэлцээн байхгүй жнь махн ыг үил ажиллагааг боогдуулсан шийдвэр удаа дараа гаргаж бгаа харагддаг

  • Шүүхэд унадаггүй шийдвэр гарга (103.26.192.190)

    2018-07-18

    Засгийн газрын шийдэрүүд ЗХШ-д очоод унаад байна аа гэдэг чинь ЗГ-ийн шийдвэр хууль зөрчсөн байна аа л гэсэн үг шүү дээ. Хууль зорчсөн шийдвэр гаргаж байхын тулд л ийм юм хийж байна.

  • Зочин (43.242.243.245)

    2018-07-18

    Энэ согтуу толпой чадах ууу

  • Zochin (202.9.44.68)

    2018-07-18

    Nogoo Elbegdorjiin ueiin shuuhiin shinechlel ni ene heden shuugchiig oort ni avilga ogson hunii tald shiidver gargadag tiim l bolgochihoj. Shuuh UIH-iin medeld baival yasiin, gants eronhiilogchiin medeld baih ni ur dun muutai bgaag ongorson hugatsaa haruullaa. Deer ni zahiin neg shuugch oort hariyalalgui heregt shiidver gargaj gatsaadag bdal gazar avch bna. Yalanguya tomoohon AAN-ded. Jijig AAN-ees hahuuli gej hedeh zuug avch baihaar tomoohon AAN-ees heden saya, terbumaar ni avah ni shuugch nart ashigtai bdag bh. Shuuhiig tsegtselj saijruulahgui yum bol tomchuudad uilchildeg shuuh l bii bolj bna shuu

  • зочин (202.179.31.111)

    2018-07-18

    ҮНЭН ЮМ ЯРЬСАН БНА. аЛУУРЧИН лҮНДЭНДОРЖИЙГ , ДАРААН Ь ДЭЭД ШҮҮХЭЭС ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ

  • sogtuu gishuun (66.181.185.48)

    2018-07-18

    ene hun banknii udirdlagad neg huniig oruulah gej olon argaar uzeed bsan hun mon bh shig bna, bas suuld chuulgan deer sogtuu yariad bsan hun bh aa.. ehleed ooriigoo tsegtsleed daraa ni hoshuu nemehee hichee gej eej min namaig surgasan, bi ooriigoo bainga tsegnej yavdag da.

  • Zochin (202.131.230.238)

    2018-07-18

    Энэ гишүүн чинь ганц үнэн юм хөндсөн байна даа баяр хүргье