Түрээсийн дугуйг гэртээ авч орох, хулгайлах оролдлого гарч байна

Нийслэлд түрээсийн дугуйн үйлчилгээтэй болсон. Энэ хугацаанд дугуй хэрэглээнд хэр нэвтэрсэн, эрэлт ямар байгааг “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашнямаас тодруулахад: “Өнөөдрийн байдлаар 96 дугуй үйлчилгээнд гарсан байна. Өдөр ирэх тутам хэрэглээ нь нэмэгдэж, хэрэглэгчдийн хандлага нааштай байгаа. Аппликейшнээс харахад түрээсийн дугуйг тогтмол хэрэглэж байгаа хэд хэдэн үйлчлүүлэгчтэй болсон. Техник хэрэгсэл учраас жижиг гэмтлүүд гарч байгаа. Дугуй хагарах, хонх, цацруулагч нь алга болох гэх мэт тохиолдлууд түгээмэл байна. Үүнийг бид анхнаасаа тооцоолсон учир үйлчлүүлэгчдээсээ нэмэлт төлбөр авахгүй байгаа. Бид зургаа долоон жил унадаг дугуй үйлдвэрлэж байна. Харин хэрэглэгчид маань дугуйгаа гэртээ, гараашдаа оруулах тохиолдол гарч байна. Зогсоолууд дээрээ тогтмол дугуйтай байлгахын тулд бид зогсоолоос бусад газар үлдээсэн дугуйнуудаа цуглуулахаар GPS-ээ хараад явдаг. Ингээд GPS заасан газар очихоор орон сууцны, гараашийн гадаа оччихдог. Тэгэхээр тэр олон айлын хаана нь байгааг мэдэх аргагүй болоод байгаа юм.

Тиймээс дугуйгаа хэрэглэж болсон бол дараагийн яарч байгаа хүмүүст хэрэглүүлнэ гэдгээ ухамсарлаад гадна цоожлоод үлдээж байгаарай гэж хэлмээр байна. Цагаар нь тооцоод түрээсэлж байгаа учраас гэртээ оруулж болох юм шиг ойлгож байна. Харин үйлчилгээний маань гол зорилго аль болох олон хүн хотын түгжрэлд сааталгүй ажлаа амжуулахад оршиж байгаа. Хэрэглээ маань хуваалцах дээр суурилах ёстой. Мөн хэдэн удаа дугуй хулгайлах оролдлого гарсан. Дугуйг машинд ачиж яваад, GPS-г салгах оролдлого хийж байна" гэв.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (16)

  • Zochin (203.91.112.115)

    2018-07-20

    sain medee baina mundag

  • Зочин (202.131.227.174)

    2018-07-20

    Яахав дээ нэг шинэ хийж байхад нь дэмжих хэрэгтэй. Байсан газраас нь авсан бол байх ёстой газар нь тавьж сур даа,Монголчуудаа

  • Иргэн (49.0.212.251)

    2018-07-20

    Ээ дээ монголд дугуйн үйлчилгээ идээших үү? Нийгмээ дагаж хулгайн сэтгэхүйтэй болсон хүмүүс хэцүү шүү дээ. Гадаадын соёл ухамсартай оронд бол өөр байх өө.

  • АРГАА БАРСАН ХҮНИЙ ҮГ (202.9.40.50)

    2018-07-19

    ХЭЗЭЭ ИРГЭНШИЖ АМЬДРАХ УЛС ВЭ БИД, ХАА ГАЗАР МОНГОЛ ГЭХЛЭЭР ХУЛГАЙЧ ГЭЖ ХАРДАГ БОЛЧООД БАЙНА ҮНЭХЭЭР ШИВШИГ ГАР НЬ ЗАГАТНААД БАЙВАЛ НЭГ САЙН МААЖЧИХААД БИЕЭ БАРИАД ТЭСЭЭД ЦААШАА ХОЁР АЛХАХАД БОЛООД ЯВЧИХ БАЙХ.

  • (139.5.217.24)

    2018-07-19

    Яасан улс гэхээрээ ийм бдаг юм бэ дандаа хулгайлна дээрэмдэнэ луйвардана. Одоо энэ сэтгэхүйгээсээ салаачээ. Бид урагш биш хойшоо ухраад бна. Энэ нөлөө 28 жил төрд гарсан хулгайчдын гаЙ.Ард түмнийг ийм сэтгэхүйн хоосролд оруулсан ийм тархины тураалтай болглжээ. Энэ нь хэнд ашигтай вэ тэдэнд ард түмнийг улам ядууруулж хоосруулах нь төрд ашигтай

  • irgen (182.160.4.68)

    2018-07-19

    archaagui piznanuud zunduu baih yumaa.hulgaich nar uheesee

  • Зочин (66.181.177.188)

    2018-07-19

    Ухамсар нь өлөн зэлмүүн болохоор гоё сайхан, үр өгөөжтэй үйлчилгээний үнэ цэнийг мэдэхгүй ээ. Тархины тураалтай, тамын тогооны монголчууд

  • zochin (202.9.40.70)

    2018-07-19

    ichesei.unegui um gej hach baidaggui um.burhan urshuug ta narig

  • Zochin (99.203.142.210)

    2018-07-19

    Deer doorgui hulgaich mongol uls boljee.

  • Zochin (99.203.142.210)

    2018-07-19

    Hulgaich guilgachin mongol khun baidag genee.altan nogt avaagui mongol khun baisan gedeg.

  • Таны нэр (59.153.84.218)

    2018-07-19

    Сданууд хилээс гадагш гархаараа нэг их соёлтой болчдын шүлсээ ч хаяхгүй, тамхины цэг хайгаад л сданууд

  • иргэн (202.179.26.92)

    2018-07-19

    манай Залуучуудыг гаднаас нь харахад их л Соёлжсон Ухамсартай юм шиг харагддаг яг цаг болохоор шаал Худлаа юм байна лээ Харилцааны Соёлгүй Нус цэр Тамхины ишээ хамаагүй хаяна Хараалын үг урсгана ийм Залуус чинь Дугуй түрээслээд цагтаа эргүүлээд авчирана гэж үү өнөөгийн Залууст маань тийм Ухамсар Соёл суух яагаа ч үгүй гэдгийг олон олон зүйл дээр харагддаг ш дээ Саяхан Наадамын үеэр гэхэд Хануул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын ойролцоох аягүй сайхан тохижуулсан цэцэрлэгт Хүрээлэнг Хүүхдээ дагуулсан данадаа Залуу гэр бүлүүд Зураг хөргөө авахуулж байна гээд ёстой сүйдэлсэн дээ Шаардлага тавибал Эхнэр нөхөр 2 нийлээд Зодох шинжтэй Залуус маань Ухамсар сууж Соёлжиж Хотоо хайрлах болоогүй байгаа нь олон юман дээр харагддаг дөө

  • зочин (202.131.245.69)

    2018-07-19

    нилээд хатуу шийтгэл оноох эсвэл олонд зарлаж нүдний булай болгож байж нийтийн дүрмэнд захирагдаж эхэлдэг. Социализмын үед тийм айдастай байж л дэгтэй байсан. одоо хувь хүний эрх чөлөө гэдгээс цааш ойлголтгүй хүмүүжил муутай хүмүүс иймэрхүү байвал хэзээ ч сайжрахгүй. Мөнгөн торгууль оноох, мөнгө байхгүй бол албадан ажил хийлгэх, хорих, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах гэх мэт шийтгэл хэрэгтэй. бас нийгмийн хэв журам сахиулах цагдаагийн тоог нэг хэсэгтээ эрс нэмэгдүүлвэл зохино.

  • (59.153.84.218)

    2018-07-19

    Ямар ч сайхан зүйл хийгээд хэрэгжүүлэх гэхэд манайхны байж байгаа царай энэ. Бүр хэлэх үг олдохгүй байна. Хэзээ иргэншилд хүрнэ дээ.

  • (66.181.165.160)

    2018-07-19

    ymar ch saihan zuil hiij buteegeed hereggui huduu heer baij baihdaa taarsan 120-nay huuhdin tsetserleg hedhen honood l evdersen arai l yumaa

  • Bi (118.176.244.247)

    2018-07-19

    Mglchuud hezee soeljnoo hol bndaa hulgai hiiheel bodhiin ichmeer