Үерийн голомтод 620 орчим хүн ажиллаж байна

Баян-Өлгий аймгийн  Өлгий суманд 07.15-ны өдрийн 15:00-15:30 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас болсон уруйн үерт тус сумын 2,3,4,12,13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан автсан дуудлагын дагуу Баян-Өлгий, Ховд , Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги,  Хилийн 0165 дугаар анги, Цагдаагийн газар, Нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК,  Авто зам засвар, арчлалтын “Жол” ХХК, Цахилгаан шугам сүлжээний газар зэрэг нийт 18 байгууллагын  620 орчим хүн, 100 гаруй нэгж техниктэйгээр гамшгийн голомтод ажиллаж байна.

 Үерийн улмаас нийт 530 өрхийн 2512 хүнийг татан гаргаж түр хоргодох байр /Өлгий сумын ерөнхий боловсролын 6 дугаар бүрэн дунд сургуулийн дотуур байр, 4 дүгээр сургууль, Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТөвийн дотуур байр, 7, 9, 10, 12 дугаар цэцэрлэг/-д байрлуулсан болон аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Мөн эрүүл мэндийн албаны 18 алба хаагч, 5 нэгж техниктэйгээр ажиллаж үерт өртсөн  82 өрхийн, 177 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, 3 иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Мөн 5.1 км урт үерийн хамгаалалтын  далан, шуудуу татаж, 7 багийн айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаад байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)