Илүүдэл жингээсээ салах хялбар арга

Бүсгүй та жингээ хасахыг хүсч байвч яаж гэдгээ мэдэхгүй байна уу? Тэгвэл жингээ хасахад тань тус болох доорх зөвлөгөөг  хүргэе.  


Хоолны өмнө болон хоолны дараа ус уух

Учир нь ус өөх хайлуулах процесийг түргэсгэж бодисын солилцоог сайжруулдаг.


Бяслагтай пиццанаас татгалз
Илүүдэл жингээс салахад хамгийн чухал хоёр зүйл бол өдөр бүр 2000 мянган алхамыг нэм, мөн хоолныхоо калорийг 100-гаар багасга. Тиймээс идэж буй хоолондоо юуг хэрхэн хэрэглэх вэ гэдгээ бодож төлөвлөх хэрэгтэй.


Цангаа тайлах ундаагаа зөв сонго
 Хийжүүлсэн болон чихэр ихтэй ундаа сонгохоос аль болох зайлсхийгээрэй.  Жингээ хасахыг хүссэн таньд байгалийн гаралтай чихэр багатай ундааг сонгож хэрэглэхийг зөвлөж байна.

 

Үзэм ид
Үзэм илүүдэл жингээс салахад хамгийн хэрэгтэй жимс.Таны бие дэх тослогийг гадагшлуулах, задлах үүрэгтэй.



Хоолоо цаг бүрт нь ид
Гэнэт ихээр идэх нь таргалахын үндэс болдог. Харин  тогтмол цагуудад хоолоо бага багаар идэж хэвших нь эрүүл мэндэд ч тустай юм.


хөдөлгөөнөө нэмэгдүүл


Хэрвээ гадаа агаар сайхан байвал заавал спорт заал руу явах гэж хичээх хэрэггүй. Зориулалтын төхөөрөмж дээр л дасгал хийвэл турна гэдэг эндүүрэл. Хөлбөмбөг, гарбөмбөг, гүйлт, дугуй унах, усанд сэлэх гээд таны амралтад ч тустай спортын төрлүүд байдгийг бүү мартаарай.


Төмс ид
Төмс таныг таргалуулах нэг шалтгаан гэж бодож байна уу.Мэдээж Макдональдын шарсан төмс биш бол шүү дээ. Харин шинэ ургацын нялх төмс чанаж идэх нь таныг илүүдэл жингээсээ салахад хамгийн сайн туслагч болдог байна.


Согтууруулах ундаанаас татгалз.

Согтууруулах ундаанд таргалалтыг дэмжих агууламжтай тул жингээ хасахыг хүссэн хэн бүхэнд тохиромжгүй юм.


Хувцсаа өмсч байхдаа бүжиглэ
Гэрээ цэвэрлэх, хувцсаа өмсөх, хоол хийх гээд л ямарваа ажил хийх бүртээ өөрийгөө зугаацуулан бүжиглэ. За тэгээд өөрийгөө жинлээд үз. Маш хурдан жин хасагдахыг та анзаарах болно.


танд амжилт хүсье!

   Эх сурвалж: tva nouvelles.ca

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)