​“Автобусны жолоочид мөнгө өгч зорчих нь буруу”

Аль дуртай хаалгаараа орж, кондукторт мөнгөө өгч тасалбар авчихаад, олны дунд чихэлдэн явдаг үе саяхан мэт санагдах ч энэ цаг дуусаад аль хэдийнээ гурван жилийн нүүр үзжээ. Анх иргэдийг автобусанд цахим картаар үйлчлүүлж сурч, жигдрэхэд 1.5 жил шаардлагатай хэмээн тооцоолсон байдаг. Гэвч өдийг хүртэл “цахим картаар” явж хэвшээгүй байгаа нь хачирхалтай. 

Хэд хоногийн өмнө нийтийн тээврээр зорчиж явахдаа автобусны шалгагч бүсгүйтэй ярилцах боломж олдсон юм. Бид хэсэг зуур ярьж зогсоход тэрбээр жолооч болоод зарим зорчигчдын тухай, “Иргэд маань бүгдээрээ автобусанд зорчихдоо смарт карт ашиглаад хэвшчихвэл хэн хэндээ амар юм, уг нь. Гэтэл смарт картаар зорчихоосоо илүүтэй жолоочид мөнгө өгч зорчдог зөрчил түгээмэл байна. Энэ утгаараа автобусны жолооч шиг баян хүн алга болжээ. Нэг тойроод л хэдэн арван мянга, бас болоогүй тусдаа цалин авна гээч. Хүмүүс тэрийг нь мэдэхгүй мөнгө өгөөд байх” хэмээн ярьж байсан юм.  

Нээрэн л гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр олон зүйлээс болж уг байдал үүссэн болох нь гарцаагүй. Биднийг ярилцах үеэр хэд хэдэн хүн автобусанд бэлэн мөнгөөр зорчихыг оролдлоо. Тэдний ихэнх нь “Заа сүртэй шд”, “Тэр картыг чинь цэнэглүүлэх гэж ядаргаа” гэж байсныг хараад гадаа халуунд хөлсөө урсган зогсох тэдгээр шалгагчдыг бага ч гэсэн ойлгох шиг болов. Зөрчил гаргаж буй иргэдэд шаардлага тавина, түүнийхээ хариуд ёс бус үгээр хараалган зэмлүүлнэ. 

Улсын минь хөгжил бидний ухамсарт үйлдлээс эхэлнэ. Иргэн та хүн бүхний хөдөлмөрийг үнэлэн нийтийн тээврээр зорчихдоо “Цахим карт” хэрэглэж хэвшээрэй. 



Б.Халиун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • иргэн (182.160.1.137)

    2018-07-21

    Жолоочид нь монго огох нь байнга харагдаж байдаг. Жолооч монго авах боломжгуй болгох ганц хяналт нь камер ажиллуулах. Би мишээл экспогоос хотын тов ороод буух хооронд 5 хун жолоочийн урд талд монго тавьж байхыг харсан. Энэ зовхон миний буух хуртэл 2500 тогрог цугларсан. Бутэн одроор тооцвол хэдэн тогрог жолооч авч байна нь ойлгомжтой.

  • Зочин (202.9.42.5)

    2018-07-20

    Хэтэрхий нэг талыг барьсан юм бичих хэрэггүй ултай судалж бгаад бичдэг баймаар юмаа. Зөв бурууг тунгаах гэж бга бол ингэж бичээд хол явахгүй шүү сэтгүүлчээ. Нийслэлийн тээврийн газар гэж аймаар байгууллага бна аа.!!!!!!!!!