Бөхчүүд сайн үйлсийн аянд нэгдэж Хавдар судлалын үндэсний төвийг тохижуулахаар болжээ

Улсын начин Б.Адъяахүү бөхчүүд, бөх сонирхогчдыг "Буян хиймээр байвал суварга биш эмнэлэг барихад мөнгөө хандивлаарай" хэмээх сайн үйлсийн аянд уриалжээ. Энэхүү аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн нэгэн байрыг засч тохижуулах юм байна. Ингэснээр өвчтөнүүд эмчилгээний явцад гэртээ байгаа мэт нөхцөлд тав тухтай байрлахаас гадна урлагийн сэтгэл засал, бясалгал, зөв хооллолтын талаар сургалтууд явуулах боломжтой болох аж.

Нэг өрөөний тохижилт, тавилга хэрэгслийг авахад долоон сая төгрөг хэрэгцээтэй бөгөөд одоогоор гурван сая төгрөг цуглаад байгаа аж.  Энэхүү сайн үйлсийн аянд:

•Улсын аварга Ч.Санжаадамба С.Мөнхбат,

•Улсын арслан П.Бүрэнтөгс,

•Улсын гарьд Н.Ганбаатар,

•Улсын заан Ч.Батзориг, Б.Пүрэвсайхан,

•Улсын харцага Ш.Уламбаяр, О.Хангай,

•Улсын начин Ц.Одбаяр, Д.Тамир, Б.Ганхуяг,

•Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Г.Өсөхбаяр,

•Өвөрхангай аймгийн арслан Б.Батдорж,

•Дорнод аймгийн арслан Б.Батдорж,

•аймгийн арслан Г.Ганбаатар, М.Батцэнгэл,

•цэргийн арслан Г.Жамбалдорж,

•аймгийн залуу арслан Д.Эрдэнэтулга,

•аймгийн заан А.Батсуурь, Ө.Буянбаатар,

•аймгийн начин Ө.Дүүрэнбаяр.... нарын бөхчүүд гэр бүлийн хамтаар дэмжин, хандив өргөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.30)

    2018-07-22

    Нэг бөх тавин мянган төгрөг