Голын эрэг дагуу амарч зугаалахгүй байхыг анхааруулж байна

Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үерт автах газрууд цөөнгүй байна. Гэр хашаа хороогоо үерт автуулчихлаа гэх дуудлага мэдээлэл ч Нийслэлийн онцгой байдлын газарт нэлээд ирж байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн авто зам, орон сууцны байрны орц болон зоорийн  давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан, цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, авто зам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой дуудлагууд ирж байгаа гэлээ.

Нийт дуудлагын 73.3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24.9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1.8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байна. Үерийн улмаас 2 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс ард иргэдийг голын эрэг дагуу амарч зугаалахгүй байхыг анхааруулж байна.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)