Бензин цацуулж түлэгдсэн залуу амиа алджээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд  энэ сарын 13-нд үл таних хүн хоёр залуугийн биен дээр бинзен асгаж шатаасан балмад хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Хохирогч болох хоёр залуу  34, 37 настай, эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан. Хохирогч Б.Цогтсайхан нь 34 настай бүтэн өнчин 60 хувийн түлэгдэлтэй, ах нь 25 хувийн түлэгдэлтэй байсан. Харамсалтай нь өчигдөр хохирогч Б.Цогтсайхан их хэмжээний түлэгдлийн улмаас амь насаа алджээ. 

Хэргийн талаар эргэн сануулахад, тухайн өдөр ах дүү хоёр дэлгүүрт байхдаа үл таних хүнтэй маргасан аж. Тэднийг дэлгүүрээс гарч ирэхэд тухайн маргасан этгээд ах руу нь таван литрийн савтай бензин цацаж галдан шатаахад дүү нь ахыгаа хамгаалсан байдаг. Хэрэгтэн дүүгийнх нь дээрээс дахин  бензинд асган шатаасан онц хэрцгий жигшүүрт хэрэг гарсан.

Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг олж тогтоон шалгаж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)