Б.Жаргалсайхан: Хэрвээ би ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан бол босч ирээд алгадчих байсан

Ойрын өдрүүдэд усархаг борооны улмаас Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын нэг давхар усанд автаж, Австрийн Засгийн газрын зээлээр авсан хорт хавдар эмчлэх туяаны аппарат гэмтсэн тухай мэдээлэл гараад буй. Уг аппарат нь  гурван сая ам.долларын үнэтэй бөгөөд аппаратыг засахад 400 орчим мянган ам.доллар шаардлагатай юм байна.

Монголд ганцхан байдаг хорт хавдартай хүмүүсийг эмчилдэг ийм үнэтэй аппарат үерийн усанд автаж гэмтсэн тухай асуудалтай холбогдуулан “Буян”-гийн Жаргалсайхан фэйсбүүк хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Нэг нөхөр босч ирээд "Хавдар судлалын үндэсний төвийн зооринд байсан гурван жил болсон гурван сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр авсан туяаны аппарат усанд автаад эвдэрчихлээ" гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх таг дуугүй сонсоод байна.

Цөмийн энергийн комиссын дарга Г.Манлайжав "Энэ аппаратыг засахад 400 сая гаруй төгрөг хэрэгтэй. Ерөнхийдөө 3-4 сарын хугацаанд засна" гэлээ. Хэрвээ би Ерөнхий сайд У.Хүрэлсүх байсан бол босч ирээд алгадчих байсан.

Тус эмнэлгийн дарга Чинбүрэн "Маш чухал, олон хүний амь насыг аврах аппарат эвдэрчихлээ" гэж ярив. Би сурвалжлагч байсан бол "Та тэр үнэтэй аппаратаа үерийн уснаас хамгаалах гэж та бүхэн яаж тэмцэв. Хэдий үед нь мэдсэн вэ" асуух байлаа.

Миний ойлгосноор үнэтэй аппаратаа түгжээд мартчихсан чинь нэлийсэн усан дунд байсан байж. Манай үйлдвэрийн дээврээс ус гоождог байсан бол ноолуурын машин дээрээ гялгар уут ч болохнээ гэрээсээ хөнжил авчирч тавиад харуул, үйлчлэгч нараа хувин алчуур бариулаад 24 цаг зогсоочихно. Юу унтах. Үхэх сэхэхээ үздэг юм байгаа биз дээ. Захирлынх нь яриагаар хэзээ хойно Онцгой байдлын ус сордог машин дуудаж. Ураны цацраг хянах үүрэгтэй Цөмийн энергийнхэн шуугиж ирээд "За ашгүй ажил гарлаа" гэсэн байртай 400 сая төгрөгөөр засна гэж мэдэгдлээ. Ямар эд ангий гэмтсэн, цацраг алдсан зэргийг мэдээгүйгээ хэлээд байгаа хэрнээ шүү.

"Соц" нийгмийн үед хариуцлагагүй зуд гэдэг зүйлээс болж олон хүн ажилгүй болдог, арга хэмжээ авахуулдаг байв. Тухайлбал цасаа цэвэрлээгүй, бохир заваан байсан гэх мэт. Одоогийнхоор бол нүдэнд өртөхөөрөөгүй жижиг сажиг зөрчлүүд байлаа. Ерөнхий сайд Хүрэлсүхийн тэвчээртэйг гайхав. Баян-Өлгийд ус зайлуулах сувгийн мөнгө өгсөөр байтал бариагүй нөхөр өөдөөс нь хараад сууж байх юм. 200 гаруй айл орон гэргүй болж хүний амь нас эрсдчихээд байхад шүү. Би байсан бол "Чи хувин бариад ус зайлуул" гээд хөөгөөд гаргах байлаа.

1990 оны эхээр бол арван жилийн төсөвтэй тэнцэх 3 000,000   ам.долларын улсын хөрөнгө эвдчихээд юу ч болоогүй мэт унзад хоолойгоор мэдээлэх сайд дарга нар, ус зайлуулсанд тусалсан Онцгойгийнхонд талархал илэрхийлэх захирал Чинбүрэн нарт санаа зовж байгаа шинж харагдсангүй.У.Хүрэлсүхийг нөгөө "сэлмээ" гаргаж ирээд зам тээврийн, Шадар сайдыг, Эрүүл мэндийн сайдыг цавчаад хаячих болов уу гэж харж суутал тэгсэнгүй дээ. Аргагүй л тэвчээртэй хүн юм" гэжээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (103.229.123.250)

    2018-07-23

    #АТГ ГЭЖ АВЛИГАЛЧДЫГ ХАМГААЛДАГ ГАЗАР ЁСТОЙ Л НЭГ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ЦАГААНДАА ГАРЧЭЭ. ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ШИЙТГЭЭЧ ГЭЖ УИХ-Д ХАНДЖЭЭ!!! ИЙМ ЗҮЙЛ БИЧИЖ СУУГАА КОМИССАР З.БААСАННЯМ ГЭГЧИЙГ ЭЗЭДТЭЙ НЬ ХАМТ НЭГ МӨР ЗАЙЛУУЛАН ШИЙТГЭХ ЦАГ ИРЖ БАЙНА. "60 тэрбумын" гэх бичлэгийг АТГ шалгахгүй, дарга удирдлага нь сонирхлын зөрчилтэй байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ шүүмжилж мэдэгдэл хийсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр нийтэд ил болсон энэхүү бичлэгт тэр үеийн МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын яриа гарч, хоорондоо төрийн албан тушаалыг үнэлж намдаа санхүүжилт сонгох талаар ярилцдаг. Засаг солигдоод ч, намынх нь удирдлага солигдоод ч "60 тэрбум"-ын бичлэгт дурдсан хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тул АТГ-ынхан ажлаа хийхгүй байна хэмээн гишүүн Л.Оюун-Эрдэнэ үзэж байгаа юм. Түүний энэхүү мэдэгдэл болон хэвлэлд өгсөн байр суурь нь хууль тогтоомж зөрчиж байна хэмээн үзэж АТГ-ынхан эсрэгээрээ УИХ-д ханджээ. АТГ-аас хүргүүлсэн гомдлын дагуу УИХ парламентч Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцож, энэ тухайгаа АТГ-т мэдэгдэх ёстой гэжээ.

  • (103.229.123.250)

    2018-07-23

    ИЙМ БАЙДАЛТАЙ БАЙХАД ОЛОН ХӨЛСНИЙ ЭТГЭЭДҮҮДЭЭР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ МАШ "АШИГТАЙ" ГЭЖ БИЧҮҮЛЖ, ТЭНД АЖИЛЛАДАГ 3000 ХАВЬЦАА МОНГОЛ АШИГ ХҮРТЭГЧДИЙГ ӨСГӨЖ 13000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОСОН ГЭЖ ХУДЛААР ТАРХИ УГААЖ БАЙНА. #ҮХЛИЙН АЮУЛЫН ХАРАНГА ЦОХИЖ БАЙНА!!! ӨМНӨГОВИЙН Ханбогд, Гурвантэс. Уурхайн бүсийн мал олон зуугаар үхэж малчид их сүйрлийг нүүрэлж байна. С.Баяр, С.Баярцогт нарын авлигал авч 2009 онд зурсан Оюутолгойн гэрээгээр Риотинто компани Монголын Галбын говийн гүний цэнгэг усыг 30 жил үнэгүйгээр нэг секундэд 870 литрийг!!! цөлмөн шавхах боломжтой болсон юм. Хүдэр боловсруулахад бидний уудаг усыг ингэж аймшигтай ихээр хэрэглээснээс болж гүний усны түвшин огцом доошилж, олон зуун худаг ширгэж малчдад өөр сонголт үлдэлгүй дайжин нүүж байна.

  • (103.229.123.250)

    2018-07-22

    УИХ-ААС СҮРЖИН ЗАРЛАСАН ОЮУТОЛГОЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ТАГ БОЛЖЭЭ. АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Д.ТЭРБИШДАГВА, БӨХ Б.БАТ-ЭРДЭНЭ НАР ОЮУТОЛГОЙД ОЧИЖ ДАЙЛУУЛААД АМАА ХАМХИСАН. ХАРИН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАСАН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ӨӨРСДИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ДҮГНЭЛТЭЭ ГАРГААД УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХИЙГ ХҮЛЭЭСЭЭР ИТГЭЛ АЛДАЖ ЭХЭЛЖ БАЙНА. МОНГОЛ ТӨМӨРЛӨГ НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН Ц.БЭЭЖИН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАСАН ТУХАЙГАА ЯРЬЖ БАЙНА!

  • Монгол. (202.9.42.9)

    2018-07-22

    Тийм их үнэтэй аппаратаа ашиглахгүй зоориндоо түжинэ гэдэг маанагууд уу хаашаа юм бэ. Ажлаас нь халаач.