БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийн анхааралд
- 2018-07-22
- Нийгэм
- 0
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд ажиллаж байгаа билээ. 2018 оноос БНСУ-ын Гадаадын иргэн харъяатын тухай хуулийн хэрэгжилтийг хангах журмын хавсралт маягтуудад өөрчлөлтүүд орсон тухай ХХҮЕГ-ын цахим хуудаст 2018.6.6-ны өдөр мэдээлж байсан билээ.
(http://hudulmur-halamj.gov.mn/news/show/id/832)
Хэрэв та БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар 2016, 2017 онуудад нэрээ байршуулсан, ажлын санал хүлээж байгаа бол дараах нэмэлт мэдээллийг 2018.7.20-ний дотор ХХҮЕГ-т яаралтай өгнө үү.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ БҮРТГҮҮЛЭХ АРГАЧЛАЛ:
- Биечлэн ирж бүртгүүлэх: ХХҮЕГ 2 давхарт 207 тоот
- Цахим хаягаар бүртгүүлэх: khandmaa.n@hudulmur-halamj.gov.mn
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
- Зураг : 35ммХ45мм хэмжээтэй, цагаан дэвсгэр дээр малгай өмсөөгүй цэх харсан, сүүлийн 6 сарын дотор авахуулсан 1% зураг.
- Гэрлэсэн эсэх тухай болон гэр бүлийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл : Гэрлэсэн эсэх, эхнэр/нөхрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, хүүхдийн тоо. Эхнэр/нөхрийн овог нэр, төрсөн он сар өдөр, иргэншил, оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаар.
Нэмэлт мэдээллийн маягтыг энд дарж авна уу.
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)