Зарим голууд үерлэж аюултай түвшинд хүрээд байна

Зураг. /Гачуурт хар хошуу Туул гол/ 2018.07.22

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас  Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул, Ерөө зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон Орхон гол Сэлэнгэ мөрөн, Увс нуурын савын Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 20-70 см нэмэгджээ. Мөн Чигж, Хархираа, Хариг, Баруунтуруун, Түргэн, Бэлтэс, Үүр, Сөгнөгөр, Онон, Балж, Ховд, Орхон, Туул голын дагууд болон Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 20-100 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагууд суурьшиж, нутагшиж буй малчид, наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг анхаарал болгоомжтой байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)