Б.Цогтгэрэл: Улс төрд соёлын жишиг гаргаж, өргөдлөө өгсөн

ЗТХЯ-нд болсон хүн амины хэрэг мөн Улаанбаатараас Сайншандыг зорьж явсан галт тэрэг осолдсоны улмаар ЗТХЯ-ны удирдлагууд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Улмаар хүсэлтийг хүлээн авч ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТБНД Ж.Бат-Эрдэнэ болон газрын дарга нарыг нь Засгийн хуралдаанаар хэлэлцэж чөлөөлсөн юм. 

Энэ талаар ЗТХЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэлээс тодрууллаа. 

-Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас чинь чөлөөлчихлөө. Энэ талаар тайлбар өгөхгүй юу? 

-Улс төрд соёлын жишиг гаргаж, мөн хариуцлагаа хүлээж өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Ерөнхий сайд хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас маань чөлөөллөө. 

-Танай яаманд гарсан хүн амины хэрэг хувийн харилцаанаас үүдэлтэй гээд байгаа. Яг ямар асуудал байсан юм бол. Албан тушаал булаацалдсан гэх мэдээлэл байгаа? 

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Дэд сайд хүн албан тушаалд аваад томилоод байх эрх мэдэлтэй биш. Өчигдрийнх шиг үер ус, осол, бүтээн байгуулалт гээд тиймэрхүү ажилд хариуцаж ажилладаг. 

-Галт тэрэгний ослын улмаас хэчнээн төгрөгийн хохирол амссан бэ? 

-Одоогоор хохирлыг тооцох боломжгүй байна. Гамшгийн тухай хуулинд 50 мл хур тунадас буухад энэ гамшиг боллоо гэдэг. Гэтэл өчигдөр 14.00 цагийн байдлаар 82 мл хур тунадас буучихаад байна гэсэн мэдээлэл байсан. Ахиад ч хүчтэй ширүүн бороо орсон. Үер усны гамшиг зогсох яагаа ч үгүй байна. Сургууль, цэцэрлэг усанд автаад эхэлсэн. Арваад айл үерт автсан гэж байна. Энэ бол үнэхээр байгалийн давагдашгүй хүчин зүйл байлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (203.91.118.180)

    2018-08-21

    энэ энгийн нэгэн сэтгүүлч байсан одоо бүр бурзаасан биз дээ эд хөрөнгө данс шалгах хэрэгтэй шүү дээ

  • zagd (66.181.179.221)

    2018-08-13

    aktand garsan 1000 vagoniig soyoltoi oruulj yos zuitei shahsan bil uu? odoo ATG. t ajiltai boloh bhdaa.