УИХ-ын гишүүн М.Билэгт: Эмнэлэг барих гэж байхад яагаад дэмждэггүй юм болдоо гэж үнэхээр багтрах үе байсан

-ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ГАВЬЯАТ ЭМЧЭЭС ЭМНЭЛГИЙНХЭЭ ГАЗРЫГ ХУДАЛДАЖ АВСАН-

-Шууд л маргаантай асуудлаас яриагаа эхлэх үү. Барилга эхлэх газраа та яаж авч байсан юм бэ? Хавдрын эмнэлгийн хашаанд болохоор их хардлага сэрдлэгтэй байдаг юм билээ.

-Р.Сандуйжав, Б.Дагвадорж гэж Хавдрын эмнэлгийн хоёр гавьяат эмч эмнэлгийн барилга барина гэж эндэхийн газрыг анх авсан юм билээ. Харин Б.Дагвадоржийнх нь газар дээр одоо орон сууц баригдчихсан байгааг та харж байна. Харин Р.Сандуйжав гуай 2003 оноос хойш надтай уулзах хүртлээ буюу 2011 он хүртэл энэ газартаа эмнэлгийн байгууламж барих хөрөнгө оруулагч хайгаад л, хадгалаад хүлээгээд байж. Гэтэл 2008 онд нэг залуу энэ газар дээр эмнэлэг барина гэж ирээд газар дээр нь барилгын суурь хийчихсэн байсан. Тэгэх тэгэхдээ эмнэлгийн барилга биш, 12 давхар орон сууцны барилгын суурь тавьчихаад “За бидний хөрөнгө энд байгаа шүү, одоо газраа шилжүүлж өг” гэсэн байдлаар тулгасан байгаа юм. Газраа нэр дээр нь шилжүүлж өгөөгүй байсан үед юм байна. Тэгэхээр нь Р.Сандуйжав гуай “Үгүй ээ, би энд орон сууц бариулахгүй, эмнэлэг л бариулах гэж энэ олон жил төлбөрийг нь төлөөд хадгалаад байж байсан юм гээд газраа шилжүүлэхгүй гурван жил хүлээлгэсэн байж. Яг энэ үед нь би холбоо барьж, Мэргэжлийн хяналтад хандаж, энэ барилгын эхлэх зөвшөөрөл, барилгын зураг төсөл байна уу, төр захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан уу гэдгийг судуултал байгаагүй. Мэргэжлийн хяналт ямар ч зөвшөөрөлгүй барилга эхэлсэн гэдгийг нь судлаад дүгнэлт гаргаад ирсэн. Харин би энэ суурийг хүчитгээд эмнэлэг барих боломж байна уу гэж ахин судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулж байж зөвшөөрлөө авч, газрыг худалдан авч байлаа.

-Эмнэлгийн барилгын ажил эхлэхэд асуудал гарсан уу?

-2012 онд зөвшөөрлөө олж авсны дараа олон улсын эмнэлгүүдийн менежментийг судалж байгаад Япон улсыг сонгож, тэднээс зөвлөгөө авахаар шийдсэн. Гэтэл Монголдоо хийлгэсэн барилгын зургийг минь тэд харчихаад “Өө энэ барилгын агаарын урсгал, төлөвлөлт болохгүй байна. Төлөвлөлт буруу байгаа учраас энэ эмнэлгийн барилга чинь хичнээн том байгаад ч нэмэргүй, зүгээр л араг яс” гэж хэлээд тоодоггүй шүү. Нэгэнт багананууд босчихсон байсан учраас япончуудаар дотор төлөвлөлтөөр урсгалаа зөв болгох боломжийг эрэлхийлж, тэд ч хийж чадсан. Тухайн үед 60 гаруй настай, Япон улсад Элчин сайд хийж байсан С.Хүрэлбаатар гэж хүн надад маш их тус хүргэсэн дээ. Төслийн минь тухай сонсоод надад мэргэжлийн орчуулагч, дэлхийн 100 гаруй оронд салбартай групптэй намайг холбож өгсөн. Энэ группэд элчин сайд маань их зөв ойлгуулж байж ТЭЗҮ-гээ гаргуулах гарцыг нээж өгсөн юм. Эндээсээ бид “Капитал медика” ХХК гэж яг Японы эрүүл мэндийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг газартай холбогдож зураг төслөө үзүүлтэл “Энэ эмнэлгийн 11 мянган м.кв зай талбайг бага байна, Япон улсад хамгийн багадаа 20 мянган м.кв зай тайлбайтай байдаг” гэдэг юм. Бага зай талбайд манай технологийг нутагшуулбал их зардал гарч, өндөр өртөгтэй болдог гэсэн. Энэ асуудлыг шийдэх гэж олон ч удаа Япон явж, Япон инженерүүдийг энд авч ирэн, олон ч эмнэлэгүүдээр явж үзсэн дээ. 2012 оноос хойш зургаан жил яг л энэ асуудлаар явсаар өнөөдөр эмнэлгийн мэргэжилтэн шахуу болоод байна шүү (инээв. сурв).

-Тэгээд энэ асуудлаа шийдэж чадав уу та?

-Нэгэнт 11 мянган м.кв учраас би энэ эмнэлгийнхээ яг залгаа газрыг авч дахин шинэ эмнэлэг бариад япончуудын хэлээд байгаа тэр стандартыг тэр чигээр нь буулгахыг хүссэн. Энэ залгаа газар бол 2340 м.кв газар юм шүү дээ. 80 гаруй гараж байсныг бүгдийг нь худалдаж авч нураагаад, эмнэлгийнхээ суурийг тавьсан. Тэгэхдээ бүр эхнээс нь япончуудтай ажиллаж, яг л тэдний стандартаар явж байна. Энэ өргөтгөл 26 мянган м.кв шүү. Тиймээс ч япончууд надтай хамтран ажиллахыг зөвшөөрч, гэрээ хийгээд эхэлсэн байдаг. Ингээд өргөтгөлийн барилга 2014 оны 6 дугаар сард эхэллээ.

-Эмнэлгийн өргөтгөл баригдаж эхлэхэд нилээд шуугиан дэгдэж байсан. Яг юунаас болсон юм бэ?

-2014 онд өргөтгөлөө бариад эхлэх гэтэл “176 шүүгч амьдрах орон сууцны минь хажууд эмнэлгийн барилга барьж зүрхэлж байгаа Билэгтийг шүүгч нар яаж дарахыг хараарай” гэсэн мессэж явуулаад эхэлсэн. Тэнд ч иргэний шүүхэд нэг хэсэг нь хандаж, энд ч захиргааны хэргийн шүүхэд нэг хэсэг нь хандсанаас болоод миний ажил зогсохоос өөр аргагүй байдалд хүрсэн дээ. Эхний барилга 2015 онд ашиглалтанд орох ёстой байсан боловч шүүхийн асуудлаас болоод япончууд ч гэрээний асуудалд түдгэлзэж бүх ажил нэг ёсондоо нам зогссон. Гурван жил огт хөдөлгөөгүй. Энэ хугацаанд өчнөөн төгрөгийн зээл авчихсан намайг юу гэж шантаажилж байсан гэхээр “Чи жилдээ нэг сая ам.долларын зээлийн хүү төлж байхаар тэр мөнгөө бидэнд өгчих, тэгвэл бид шүүх дээрх маргаанаа татаад авчихъя” гэсэн. Ингэж л хөрөнгө оруулагчдаас мөнгө салгадаг юм шүү дээ. Гэтэл би ямар сая доллараа өгөх билээ дээ. Тэгээд ч нэгэнд нь өгвөл дараагийнхд нь ч бас өгөх л хэрэг болно. Харин энэ бүхний эцэст, гурван жилийн дараа Билэгт энэ барилгыг авахдаа ямар нэгэн хууль зөрчөөгүй юм байна гэдгийг шүүх нотолж гаргасан.

-Ийм хэцүү үед танд энэ асуудлыг шийдэх, төслийг тань дэмжих хүн, байгууллага байгаагүй юу Та төрд хандаж үзсэн үү?

-Би Засгийн газарт хандаж үзсэн. Хэрэв Монгол улсын Хөгжлийн банк Монгол улсад хэрэгтэй, Монголын ард түмэнд хэрэгтэй төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалтын зээл олгох зорилготой юм бол “Би ийм төсөл хэрэгжүүлж байна, ийм хэмжээнд босоод ирсэн юм” гэдэг бичгүүдийг өгч байсан. Тэд хэзээ ч “үгүй” гэж хэлдэггүй, дандаа л судла гэдэг, дэмжинэ гэдэг ч хэзээ ч мөнгө шийдэж өгч байсангүй. Арга ч үгүй биздээ, шүүхээр явж байсан үе юм. Харин энэ үед Худалдаа хөгжлийн банк л надад зээлийг минь сунгаж өгч тусладаг байсан шүү, үүнийг би цохож хэлмээр байна. Харин 2017 онд захиргааны шүүхийн шийдвэр гарч ирсэн учраас би Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтын зээлээ авах нөхцөл бүрдсэн.

-Найман жилийн хугацаанд шүүх дээр дуудагдаж, гацаанд орж, бүх зүйлээ дэнчин тавьж энэ бүхнийг хийж байхад танд мэдээж “больдог ч юм билүү” гэж бодогдох үе байсан болов уу?

-Шантрах үе маш их. Гэхдээ надад буцах зам байгаагүй. Бүхэл бүтэн барилга босчихсон, дараагийн барилгын ажил эхэлчихсэн байсан үе шүү дээ. Энэ үед монголчуудынхаа эрүүл мэндэд хувь нэмрээ оруулна гэсэн зорилгоосоо буцахыг би хүсээгүй. Хэзээ нэгэн цагт энэ ажил минь Монголчуудад үр өгөөжөө өгч, хүсэл минь биелэх болно гэж өөрийгөө тайвшруулдаг байсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд эмнэлэг барих гэж байхад яагаад дэмждэггүй юм болдоо гэж үнэхээр багтрах үе байсан. Дотор давчдаад уйлах ч үе зөндөө. Гэхдээ гагц төрийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ гэж тангараг өргөсөн төрийн албаныхан, төрийн эрх мэдэлтэй албан тушаалтнууд энэ төслийг дэмжихгүйгээр “Иргэд эсэргүүцэж байна” гэдэг шалтгаанаар гацаадаг байсан (хэсэг азнав. сурв). Энэ үед л миний хоолой зангирч, гашуу оргиж, нулимс гардаг байсан. Төрийн албан хаагч хүн ийм байдаг юм уу, ийм сэтгэлгүй хүмүүс төрд алба хашдаг юм уу гэж бодогдож, зүрхийг минь мохоож, элгийг минь эмтэлдэг. Хэдэн хүнийг ч болов амьд үлдээж, хэдэн гэр бүлийг ч болтугай элэг бүтэн амьдруулж болох, хэдэн хүнийг ч болов аз жаргалтай байлгах энэ төслийг минь дэмжээгүйд би гомдохдоо л нулимс унагадаг байсан даа. Шударга зөв сэтгэлтэй хүмүүс байлгүй л яах вэ, гэхдээ тэд тэнд үгээ хэлвэл ажлаасаа халагдана шүү дээ. Тиймээс тэд дуугүй л байдаг.

-Шулуухан асуухад та яагаад орон сууц бариагүй юм бэ? Энэ асуултыг танаас олон ч хүн асуусан байх.

-Би энэ эмнэлгийг барихын тулд ар гэрээ ч золиослож ажилласан юм шүү дээ. Хорин хэдэн жил өөрийнхөө ажиллаж байж олсон бүх зүйлээ дэнчин тавьж, энэ бүхнээ эхлүүлсэн. Нөхөр маань намайг хэцүү байдалд орж, хэдэн жилээр гацаанд ороход “Чи зүгээр л орон сууц барихгүй дээ” гэж хэлнэ. Гэтэл би яах гэж “таван” төгрөгтэй болох гэж хорин хэдэн жил зүтгэсэн юм. Хичнээн их мөнгөтэй байгаад сайхан зүйл бүтээхгүй юм бол мөнгөтэй байж яах юм. Бүх зүйл гацаанд орчихоод яах нь мэдэгдэхгүй, хэцүү байдалд байх үед би хоёр хүүхэддээ хүртэл “За та хоёрыг би боловсролтой, орон байртай болголоо. Одоо энэ компанийн ашгаас хүртэнэ гэж саналтгүй боллоо. Орон сууцуудыг чинь би өөр өөрсдийн чинь нэр дээр шилжүүлж өгье, өөр надаас харах юмгүй ч болох нь. Ээж нь хорин хэдэн жил ажилласан бүхнээрээ дэнчин тавьж, эрүүл мэндийн салбарт ийм юм хийж яваа. Хэзээ нэгэн цагт ард түмэнд хэрэгтэй юм болно байх аа” гэж хэлж байлаа.

-ТА ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭД ТУСЛААЧ ГЭСЭН-

-Хүнд хэцүү цаг үеийг туулж байж бэлэн болж байгаа эмнэлгийг тань төр авна гэсэн саналтай байгааг та мэдээж дуулсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Энэ төсөл дээр хамтраад хөрөнгө оруулалт хийе гэдэг саналууд сүүлд нилээд ирсэн. Гэхдээ би зөвшөөрөөгүй. Учир нь хурдхан бариад, мөнгө олъё гэж би энэ эмнэлгийг бариагүй. Яг л стандартын дагуу, яг л хүний төлөө эмнэлэг болоосой гэж хүсч байна. Харин Д.Сарангэрэл сайд “Энэ эмнэлгийг авч өгнө, хавдартай иргэдэд энэ эмнэлэг хэрэгтэй төсөл байна” гэж зоригтой ярьж байгаад би талархаж байгаа. Учир нь энэ хүн энэ салбарт өвчтэй иргэдэд туслах хэмжээний сэтгэл гаргаад байна шүү дээ. Өмнөх удирдлагууд харин “надад ямар ашигтай юм бэ” гэдэг өнцгөөс л хандаж байсан нь үнэн.

-Д.Сарангэрэл сайдыг ч мөн тантай үгсэж, төрд байшингаа “шахах” гэлээ гэх хардлага байна?

-Үгүй шүү дээ. 2017 оны сүүлээр хөрөнгө оруулалт шийдэгдсэний дараа 11 сар гэхэд Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд надад хүсэлт тавьж эхэлсэн байдаг. Японоос мэргэжилтнүүд эмнэлэгийн барилгын ажилтай танилцах гэж, судалгаа хийх гэж, ТЭЗҮ хийх гэж хоёр жил ирэн очин байхдаа дандаа хавдрын мэргэжлийн эмч нартай уулзаж, хуралддаг байсан. Нөгөөтэйгүүр яг дэргэд нь энэ барилга баригдаж байгаа шүү дээ. Тэр тоолонд л тэд “Ямар сайхан юм бэ” гэж уулга алдана. Ингээд л тэд “Та хавдрын эмнэлгийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд туслаж энэ барилгаа өгчихөөч, үнэхээр хэрэгтэй байна. Хэрэв төрд авчихвал өвчтөнүүд эрүүл мэндийн даатгалаараа арай хямд эмчлүүлж чадна” гэсэн. Тэгэхэд нь би “үгүй” гэж хэлэх хэцүү. Хавдрын өвчтэй хүмүүст ямар хэцүү байдгийг би өөрөө мэднэ шүү дээ. Гэтэл би энэ эмнэлгийг ийм их зүйл туулж байж бүтээсэн, би өөрөө энд нь өрөөтэй болж сууна, тэндэхийг ч ингэж зохион байгуулна гээд шалных нь хадааснаас эхлээд оролцож явсан болохоор шууд л “тийм” гэж хэлэхэд хэцүү. Бас үлдсэн амьдралдаа дахиад ийм төсөл аваад эхлүүлж чадахгүй ч би “Татгалзаж чадахгүй нь ээ” гэж хэлсэн. Тэгээд л тэд зориг гаргаад төрд хүсэлтээ өглөө гэж хэлээд, ЭМЯ-ны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргад тус тус бичиг өгсөн юм билээ. Гэтэл тун удахгүй олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Билэгт байшингаа шахах гэлээ” гэдэг мэдээллүүд гарч эхэлсэн. Ард түмэн ийм юм хийхгүй шүү дээ, захиалгаар л ийм зүйл хийсэн байх. Ингээд би Д.Сарангэрэл сайдад “Би энэ барилгыг заавал аваачээ гэж тулгаагүй шүү дээ, би болилоо” гэдэг байр сууриа хэвлэлд ярилцлага өгөөд мэдэгдчихсэн. Ингээд л ажил минь буцаад жигдэрсэн байна даа. Юу ч болсон ажлаа дуусгана, эмнэлэгийнхээ нээлтийг хийх тэр сайхан өдрийг хуруу даран, төсөөлөн хүлээж сууна. Одоо би эхний барилгаа 2018 оны есдүгээр сарын сүүлч гэхэд улсын комисст хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (19)

  • НМХГ (66.181.161.63)

    2019-09-24

    НМХГ-ын дарга Эрдэнэчулуун: Эрүүл мэндийн салбарын завхрал нь эмч нар хувийн эмнэлэгтээ ажлын цагаа өнгөрөөдөг явдал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын гэх тодотголтой 143 эмнэлэгт шалгалт явуулжээ. Гэтэл 40% нь зөрчилтэй гэж гарсан байна. Тэр дундаа хоёр болон гуравдугаар шатны эмнэлэг буюу дүүрэг, нэгдсэн улсын эмнэлгийн эмч, зөвлөх эмч нар нь хувийн эмнэлэгтэй. тэндээ төлбөртэй үзлэг хийхийн тулд иргэдийг чирэгдүүлдэг. Эмийн санд 650 төгрөгөөр зардаг эмийг 1800 төгрөгөөр шахдаг. Улсын эмнэлэгт цаг авч үзүүлэхээр хувийн эмнэлгийнхээ хаягыг зааж өгч явуулдаг зэрэг гажуудлыг хатуухан шүүмжиллээ. Эрүүл мэндийн салбарын энэ завхралыг үнэхээр арилгах шаардлагатай. НМХГ-ын дарга Эрдэнэчулуунд баярлалаа. Эрүүл мэндийн салбарт бугшсан идээ бэээрийг шахах эхний алхамыг хийлээ. Иргэд ч энэ асуудлыг анхааралдаа авч, төр засагт шахалт үзүүлэх хэрэгтэй. https://www.facebook.com/789099321157459/posts/2123561951044516?sfns=mo

  • ЭМЧ (103.212.119.130)

    2019-09-15

    Б.БАТБОЛД эмч: ГАЛТ ТЭРЭГТЭЙ ЗҮЙРЛЭВЭЛ, ЗАМААСАА ГАРЧ, ОНХОЛДСОН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР “ Монгол Улсын зөвлөх эмч, УНТЭ-ийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Б.Батболдтой эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл, хөгжлийн талаар ярилцжээ. –Таны яриаг сонсоод байхад Монголын эрүүл мэндийн салбар сүйрчээ. Галт тэргээр бол замаасаа гарчихсан дүр зураг харагдаад байх юм? -Юун замаасаа гарах. Гараад онхолдчихсон. Тоноогүй дээр нь буцааж, зам дээр нь тавихыг хичээх хэрэгтэй. Ард түмэн ухаалаг. Сайн эмчтэй таарвал хэн ч алдахыг хүсэхгүй шүү дээ. Эмч, иргэний хооронд итгэлцлийн харьцаа үүсдэг эх сурвалж: Зууны мэдээ сонин http://www.tusgaar.mn/54897

  • irgen (150.129.141.27)

    2019-04-08

    Khelgii awgai shudarga tsarailaad ulsad uuriinhuu barisan baishing shahaad baih yum aa

  • S (202.179.27.17)

    2019-04-08

    Anh huviin zorilgoor ehluulsen orshun suugch nar eserguutseh bhad emneleg gej ogt durdaagui harin odoo sain hun bolj tegeed niigmiin emzeg asuudliig barij ardiig huurch ulsad undur uneer zarah gej bga shuu dee.tiim l eh ornoo bodoj bga bol belegleechee gishuunee

  • Иргэн (64.119.21.238)

    2019-04-06

    Монголд сайн эмнэлэг хэрэгтэй байгаа,одоогийн моралийн элэгдэлд орчихсон эмнэлгүүдийг бүгдийг барилга байшин хүн хүчийг шинэчилж үйлчлүүлэгяид ээлтэй болгомоор байна

  • Zochin (64.119.20.62)

    2018-08-16

    "Өвөл болохоор хүйтэн болдог".Наад эмнэлгээ шахах гэж яарах хэрэггүй.Муу ёр.Ийм том байшинг өвчтөнөөр дүүргэнэ гэж бодож байгаа чинь дээрх мундаг афоризмаас чинь муухай санагдаж байна.

  • Иргэн (27.123.214.94)

    2018-08-16

    ХСYТ-ийн шинэ өргөтгөлийн барилгын дампуурал!!!! Анхнаасаа зурган дээр нь хүчилтөрөгчийн шугам тусгагдаагүйгээс мэс засал, эрчимт эмчилгээ явуулах боломжгүй баригдсан, Мөн тааз нь хэт намдсанаас хагалгааны гэрэл маш дор бараг ортойгоо наалдаж суурилагдсан зэрэг нь мэс засал хийх боломжгүй!!! Өнөөдрийг хүртэл «СУУРЬ»ХХК , «Зүр» компаниудын балагаар мэс заслын өрөөнүүд нь ажилд орохгүй байгаа. Энэ мэт барилгын компаниудын буруугаас ус алдана, үерт автана, дусаал гоожино. удахгүй ирээдүйд хөлдөх нурахыг ч үгүйсгэхгүй.. 8жилийн турш царцан байж баригдсан манай ХСYТ-ийн өргөтгөлийн шинэ барилга нь гүйцэтгэгч «СУУРЬ»ХХК , «Зүр» компаниудын хариуцлагагүй үйлдлээс болж чанаргүй баригдсаны улмаас тус барилгад эрүүл мэндийн тусламж, үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирсаар байна. Шинэ байшинд орсон хүмүүс баярладаг байтал манай шинэ байр бидний толгойны өвчин болоод байна. Барилга угсралт, сантехникийн холболтууд буруу хийгдсэнээс хана туургаар нь ус нэвчиж алдах, дээврээс ус гоожих, крант, суултуур зэргээр ус алдах, нойлын суултуурын ус байнга халуунаар татагдаж байгаагаас нойлын өрөө халуун ууранд цохиулж байгаа зэргээс болж барилга мөөгөнцөртөх , цаашилбал барилгын хөгц, мөөгөнцрийн гаралтай эмнэлгийн дотоод халдвар үүсэх, өвөлдөө эмнэлэг хөлдөх, цаашид үйл ажиллагаа тасалдах, зогсох хүртэл эрсдэл үүсээд байна . Эмч, Эмнэлгийн ажилчид барилгын асуудлаар санаа зовохгүйгээр зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ ажлыг хиймээр байна. Төрийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудыг ингэж л дампуу юм хийж ард түмний хөрөнгийг үрэн таран хийдэг. Тиймээс Монголын хувийн хэвшлийнхнийхээ өөрсдөө эрсдлээ дааж бий болгосон бэлэн болчихсон ард түмэнд хэрэгтэй гэсэн бүтээн байгуулалтыг ард түмэндээ төрийн үйлчилгээг чанартай хүргэхээр зоригтой санал гаргаж байгаа хоёр эмэгтэй сайд нараа дэмжиж байна

  • Иргэн (59.153.112.197)

    2018-08-16

    ХСYТ-ийн шинэ өргөтгөлийн барилгын дампуурал!!!! Анхнаасаа зурган дээр нь хүчилтөрөгчийн шугам тусгагдаагүйгээс мэс засал, эрчимт эмчилгээ явуулах боломжгүй баригдсан, Мөн тааз нь хэт намдсанаас хагалгааны гэрэл маш дор бараг ортойгоо наалдаж суурилагдсан зэрэг нь мэс засал хийх боломжгүй!!! Өнөөдрийг хүртэл «СУУРЬ»ХХК , «Зүр» компаниудын балагаар мэс заслын өрөөнүүд нь ажилд орохгүй байгаа. Энэ мэт барилгын компаниудын буруугаас ус алдана, үерт автана, дусаал гоожино. удахгүй ирээдүйд хөлдөх нурахыг ч үгүйсгэхгүй.. 8жилийн турш царцан байж баригдсан манай ХСYТ-ийн өргөтгөлийн шинэ барилга нь гүйцэтгэгч «СУУРЬ»ХХК , «Зүр» компаниудын хариуцлагагүй үйлдлээс болж чанаргүй баригдсаны улмаас тус барилгад эрүүл мэндийн тусламж, үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирсаар байна. Шинэ байшинд орсон хүмүүс баярладаг байтал манай шинэ байр бидний толгойны өвчин болоод байна. Барилга угсралт, сантехникийн холболтууд буруу хийгдсэнээс хана туургаар нь ус нэвчиж алдах, дээврээс ус гоожих, крант, суултуур зэргээр ус алдах, нойлын суултуурын ус байнга халуунаар татагдаж байгаагаас нойлын өрөө халуун ууранд цохиулж байгаа зэргээс болж барилга мөөгөнцөртөх , цаашилбал барилгын хөгц, мөөгөнцрийн гаралтай эмнэлгийн дотоод халдвар үүсэх, өвөлдөө эмнэлэг хөлдөх, цаашид үйл ажиллагаа тасалдах, зогсох хүртэл эрсдэл үүсээд байна. Мөн барилгын гүйцэтгэгч “Зүр” компанийн хариуцлагагүйгээс болж Австри улсын хөнгөлөлттэй зээлээр тохижуулсан орчин үеийн шинэ 2 мэс заслын өрөөнүүдийн агааржуулалтын системийн ялтсан бойлерийн холболтыг халаалтын системтэй хамт хийснээр халаалт ирээгүй үед мэс заслын өрөөнүүд ажиллах боломжгүй байна. Иймд: 1. Барилга Гүйцэтгэгч: «СУУРЬ»ХХК , «Зүр» компани 2. Барилга Хянасан: Барилгын хөгжлийн төв 3. Барилга хүлээж авсан: Хот төлөвлөлтийн газар зэрэг байгууллагууд ажилдаа хариуцлагатай хандмаар байна. Эмч, Эмнэлгийн ажилчид барилгын асуудлаар санаа зовохгүйгээр зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ ажлыг хиймээр байна.

  • Jh (66.181.161.30)

    2018-08-16

    ter tsoohn ard tumen chin jild hicheen hun horwoog orhij baigg medhuu!! Hichneen say dollor gadaadruu ursaj baigg meddg ch boloosoi !!!

  • (66.181.186.24)

    2018-08-15

    ГОМБО ГУАЙ ТА ТЭР ГАЗАР ЗАРСАН ГАВЬЯАТ ЭМЧ НЬ МӨН БАЙНА . ХАВДРЫН ЭМНЭЛЭГ ХИЧНЭЭН САЙХАН ТАЛБАЙТАЙ НОГООН МОД УРГАМАЛТАЙ ТЭНД НЬ ӨВЧТӨНҮҮД НЬ ГАРЧ НАРЛАДАГ ГАЗАРЬАЙ БАЙЛАА . ОДОО ЗҮҮ ОРОХ ЗАЙГҮЙ АМЬСГАЛАХ АГААРГҮЙ ҮХЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ УЛАМ ТҮРГЭНД НЬ ОРУУЛЖ БАЙНА .

  • гомбо (202.70.47.158)

    2018-08-15

    Билэгтэд Баярлалаа. Тэр шүүгч, прокурорынхныхаа нэрийг ил гаргаач, өнөөх Лүндэндоржид нь дуулгаач. Та тэдгээрийн үнэн дүр төрхийг өөрийн биеэр амссан байж дуугүй битгий байгаач, цэвэрлээч. Амжилт хүсье.

  • (66.181.186.24)

    2018-08-15

    Ийм цөөхөн хүнтэй оронд юу нь том хавдрын эмнэлэг вэ ? Битгий ав . Түүний оронд ард түмнээ эрүүлжүүлэх гэгээрүүлэх соёлын довтолгоонд мөнгөө зар . Соц нийгмийн үe шиг цэцэрлэг сургууль их сургуульд үнэгүй үзлэг шинжилгээ хийхэд хөрөнгөө хая !

    Jh (66.181.186.24)

    2018-08-15

    ter tsoohn ard tumen chin jild hicheen hun horwoog orhij baigg medhuu!! Hichneen say dollor gadaadruu ursaj baigg meddg ch boloosoi !!!

  • (202.72.245.124)

    2018-08-14

    гавьяат эмч нар улсын эмнэлгийн хашаанд байгаа газрыг яаж өмчилж авсан нь сонин юм даа. Эсвэл эзэнгүй газар хэвтэж байсан гэсэн үг үү?

  • (66.181.160.110)

    2018-08-14

    bayarlalaa.shahaa baisan ch ard tumnii toloo shahaa.iim zuil buteegeed shahahad yadag yum.gehdee shahaa bish baihaa

  • y (73.200.190.195)

    2018-08-14

    shahaa shahaa...

  • А (66.181.161.119)

    2018-08-13

    Өндөр хөгжилтэй орны ЭМТҮйлчилгээний менежментийг Монголынхоо ЭМСалбарт нутагшуулахын төлөө жирийн бизнесмен эмэгтэй 2010 оноос хойш өөрийнхээ гэр бүлийн хөрөнгөө дэнчин тавьж боломжтой гарц бүхнийг хайж судалж оюун ухаанаа зориулан ингэж шантрахгүйгээр зүтгэж байхад манай ЭМЯамны шийдвэр гаргах түвшинд албан тушаал хашиж татвар төлөгчдын мөнгөөр гадаад явж туршлага судалдаг, мэргэжил дээшлүүлдэг нөгөө өндөр боловсролтой туршлагатай албан тушаалтнууд хаана яваад юу бүтээгээд Монголын ЭМСалбарт иргэд маань итгэл алдрах хүртэл уналтанд оруулчихав. Монгол иргэд амь нас эрүүл мэндээ аврахын тулд гадаад руу явдаг нь жилээс жилд ихэссээр туйлдаа хүрч байна. Гэтэл хүн ардынхаа төлөө ЭМСалбарт өөрийн хувь нэмэрээ оруулах гээд энэ олон жил олон бэрхшээлтэй тулгарч яваа энэ эмэгтэйг ЭМЯамныхан яаж дэмжив. Харин ч эсрэгээрээ энэ эмнэлгийн барилгыг гацаахад иргэдийн нэрийг барьж захиалгат бичвэрүүд явуулж байсан байж мэднэ.Сарангэрэл сайдад талархаж байна. Төр авахгүй ч байлаа энэ сайдын зоригтой санал гаргаж байгаад нь амжилт хүсье.

  • Иргэн (43.228.130.52)

    2018-08-13

    Хөгжингүй орныхон өөрийнхээ үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх гэж хөгжиж байгаа буурай орнуудад хөнгөлөлттэй Хөрөнгө оруулалтын зээл олгож Өөрийн орны компаниудаар гүйцэтгүүлэх, бүтээгдэхүүнийг нийлүүлэх нөхцөлтэйгээр Монгол улсад бүтээн байгуулалтын хөнгөлөлттэй зээл олгож төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гэтэл энэ ард түмэндээ хэрэгтэй бүтээн байгуулалт хийсэн Монголынхоо баялаг бүтээгчдийг үзэн ядаад эсэргүүцээд элдвээр доромжлоод байгаа нөхдүүд хэний даалгавараар яагаад нийгмийг талцуулаад байдаг байнаа. Ингэж Монголын баялаг бүтээгчдээ эсэргүүцэж доромжлоод байгаа нөхдүүд эх орон ард түмнийхээ эсрэг Монголын ард түмнээ ядууруулах ажилгүй байлгах сэтгэхүйтэй гэж хархаас өөр яах билээ.

  • Иргэн (43.228.130.52)

    2018-08-13

    Гадны хүн манай ард түмний дунд бий болсон хавдрын өвчлөл үндэснийх нь аюулгүй байдлын түвшинд хүрсэнийг ойлгоод буяны замаар хандиваар хөрөнгө босгоод цусны хавдартай Монгол хүүхдүүдэд Ажаа гэгээнтэн эмнэлэг бариад өгсөн. Гэтэл Эрүүл Мэндийн сайд нь хавдрын өвчтэй иргэдийнхээ төлөө ЗГ-таа санал хүргүүлж байгаад талархаж дэмжиж байна. Хавдрын өвчтэй иргэдийнхээ төлөө Эрүүл Мэндийн сайд хүн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд тэндээ эрүүл мэндийн төрийн чанартай үйлчилгээг хүргэх гарцыг эрэлхийлж ингэж л зоригтой шийдвэр санал гаргах ёстой

  • (122.201.21.213)

    2018-08-13

    Сайн байна, баяр хүргэе! Муу нэр дуулж, шахаа хийж болохгүЙ.