Л.Оюун-Эрдэнэ гишүүнээ, алдагдсан төмөр замын мөнгийг ил болгохын төлөө тэмцээч

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хаачив гэж олон нийт сураглаж байна. Учир нь өнгөрсөн хоногуудад ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэг, вагон замаасаа гарч олон хүн гэмтэж бэртсэн асуудлууд одоог хүртэл хөвөрч байна.

Эрхэм гишүүнийг энд онцолсны учир нь тэрбээр хариуцлага, ёс зүйтэй төрийн алба гэж хангалттай ярьж, олон нийтийн санаа бодлыг өөр дээрээ татдаг мөртлөө төрийн албаны сахилга бат, хариуцлагын асуудал яригдаж байхад таг чиг. Өөрөөр хэлбэл тэрбээр яг энэ цаг мөчид хариуцлага ярьж алдагдсан төмөр замын 280 сая ам. долларын асуудлыг сөхөж, төмөр замд олон сая төгрөгийн хохирол учруулсан энэ асуудлыг ярих ёстой байсан болов уу.

Хэрвээ ЗТХЯ-ны үе, үеийн сайдууд шинэ төмөр зам төслийн мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулсан бол магадгүй өнөөдөр вагон замаасаа гарч, олон хүн бэртэж гэмтэхгүй байж ч мэднэ. Бэлээхэн түмний нүдэн дээр татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй үрчихээд байхад Монголын шүүх хошин шогийн шийдвэр гаргаж, олон нийтийг шүүхэд итгэх итгэлийг нь алдагдуулж байв. Өөрөөр хэлбэл, бүтэн дөрвөн жил шалгасан уг хэргийг шүүх шийдэхдээ төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшиж, залилан мэхэлсэн хэрэгт гэм буруутайд тооцон 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэх шийдвэр гаргасан. Үүнийг дагаад сошиалд болон нийгэмд асар их бухимдал бий болсон ч энэ мэт ноцтой хэргийг олон нийтийн овоо хараанаас нуухын тулд Л.Оюун-Эрдэнэ мэтийн хөлсний гишүүд өөр асуудлыг нийгэмд дуулиан болгож, ард түмний оюун санааг өөр зүйлд чиглүүлдэг арга барилыг бий болгосон билээ.

Тиймээс л өөрийгөө эх оронч шударга хэмээн нэрлэсэн Л. Оюун-Эрдэнээс бодит байдал дээр улстөржсөн 60 тэрбумаас илүүтэй төмөр замын 280 сая ам.доллар буюу 670 тэрбум төгрөг, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, цаашдын хөгжилд онц хохирол учруулсан энэ асуудлыг олон нийтэд ил болгож, нээлттэй сонсголыг явуулж өгөөч гэж дахин дахин хүсэх байна. Ард түмэнд өнөөдөр шороон даланг яагаад 670 тэрбумаар босгов, далан дээр тавигдах ёстой төмөр зам хаачив, үүнд төсөвлөсөн хөрөнгө бултаараа хаашаа алга болов гээд хариулт сонсох шаардлагатай олон асуулт байна, Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээ.

 

Н.Хүлэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (17)

  • Зочин (202.21.124.20)

    2018-08-24

    "60" мөнгөндөө биш л дээ. Учир нь босоогүй мөнгө, өгсөн бол сайн дурын хандив байж байгаа. Албан тушаал үнэлгээжүүлсэн нь бол зохиол талдаа. "60" бол ёс зүйн л асуудал. Гэхдээ ганц М.Энхболд, МАН ч биш, АН бусад намууд сонгуулиар хандив нэрээр гишүүд дэмжигчдээсээ мөнгө авч, ажил алба, алдар цол, одон медалиар хариу барьдаг нь нууц биш шүү. Тиймээс үүнийхээ төлөө АН, түүний удирдлагууд ч УУЧЛАЛТ ГУЙХ ЁСТОЙ. Хоорондоо эрх мэдлийн төлөө дайтахын оронд хамтраад эл байдлыг арилгах даацтай аргах хэмжээ авах нь л чухал. 1.Хуулийг өөрчилж намуудын санхүүжилтийг оновчтой шийдэх. Хандивыг шилэн дансны зарчмаар ил тод болгох, 2.Намын хуульд эрс өөрчлөлт хийж, намыг гишүүнчлэлгүй болгох, төрийн ажилд оролцож байгааг эрс хумих, нам УИХ-д нэр дэвшүүлж сонгууль дуусгаад төрөөс ангид байх. УИХ дахь бүлэг, Засгийн газарт зөвлөх үүргээр төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хязгаарлах. 3.Төрийн жинхэнэ болон тусгай албаны ажилтны томилгоонд улс төрчид, Сайд, бусад эрх мэдэлтнүүд оролцохыг ГЭМТ ХЭРЭГ-АВИЛГА гэж үзэж хуулиар зохицуулах, ТАЗ-ийг ард түмний төлөөллөөс сонгож баталгаажуулж ажиллахаар хуульчлах зэрэг.

  • ЗОЧИН (202.21.124.133)

    2018-08-22

    За Женкогоос "60"-аар авсан даалгавраа чи гайгүй хийчихлээ. Гэхдээ энэ бол босоогүй мөнгө, явуургүй, хор уршигтай хэрүүл л байлаа. М.Энхболдыг гэхээсээ МАН-ыг чи үнэхээр их хорлолоо. ОДОО ЧАМД МАН-ЫН ГИШҮҮДЭЭС ӨГӨХ ДААЛГАВАР БАЙНА. АН засаглах үеийн ОЛОН ИХ НАЯДЫН ЛУЙВАР, ШАМШИГУУЛАЛТЫН ЖИНХЭНЭ ЭЗДИЙГ ТОГТООЖ, ТӨР, ТҮМЭНД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛЭХ ТАЛААР ТЭМЦЭЛ ХИЙЖ ЧАДАХ УУ. Зөвхөн Дубайн гэрээнээс л 50 ИХ НАЯД төгрөгийн хохирол амсчаад байж байна. Араас нь Төмөр замын, Бондуудын, Хөгжлийн банкны, Монгол банкны, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн, Сайншандын цогцолборын, Нүүрс, Цэвэр агаар сангийн, АСЕМ-ийн зэрэг луйвар, шамшигдуулалт нь өнөөгийн эдийн засгийн хямрал, их өр, их авилгын ГОЛ ШАЛТГААН болж байна. Гэтэл эл том хэргүүдийг "60 тэрбумын" гэх пиараар дарж замхруулах, гүйцэтгэх түвшний жижиг жараахайнууд барьж хориод удалгүй суллах замаар замхруулах бодпого хэрэгжиж байгаа. Тиймээс Та үнэхээр шударга бол, 1.Дээрхи хэрэгтэй нэр холбогдсон томчуудад шаардлага хүргүүлж УУЧЛАЛТ ГУЙЛГАХ. 2.Дээрх луйвар, шамшигдуулалтын хэргүүдийг сэргээх, дахин шалгуулж жинхэнэ эздийг тогтоож ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ, УЧИРСАН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛӨХ тэмцэл хийнэ үү. ЧАДАХ УУ ЧИ.

  • (66.181.176.128)

    2018-08-18

    энэ залууд Ёоёотой-Эрдэнэ нэр их зохионо

  • Иргэн (139.59.209.244)

    2018-08-17

    Ингээл дээр доороо бүгд барьцаалагдсан, ард түмний төлөө гэсэн хирнээ цаанаа нэгнь нөгөөгийн юмаа хамгаалах идэж ууснаа хаацайлах гэсэн л хүмүүс дээ энэ улс төрчид. Энэ залууг үнэн зүйл дугарч бн гэсэн цаанаа учиртай л байж яаана даа

  • (182.160.32.133)

    2018-08-17

    Одоо Хүрэлсүхийн засгийн газрын дарга нар нэг нэгнээ алчихсан. Тийм болохоор энэ гишүүн ээлжит бус хурал гэж дуугарч чалахаа байчихлаа хөөрхий

  • GG (66.181.186.122)

    2018-08-17

    EHLEEED BARIMTTAI TURIIN SUUDALIIG GAJ DONTON ALUURCHIND MUNGUUR ZARSAN ASUUDLAA SHIIDSEN NI DEER!!!! MI.ENHBOLD HUULI SHUUHIIG ATGAJ BGAA UED 60 TERBUMIIN HEREG YU YUNII UMNU SHALGAGDAJ YALLAGDAH YOSTOI!!! SHUDRAGA SHUUUHTEI BOLSON TSAGT TUMUR ZAMIIN HEREG UURUU SUHUGDUNU!!!!

  • GG (66.181.186.122)

    2018-08-17

    EHLEEED BARIMTTAI TURIIN SUUDALIIG GAJ DONTON ALUURCHIND MUNGUUR ZARSAN ASUUDLAA SHIIDSEN NI DEER!!!! MI.ENHBOLD HUULI SHUUHIIG ATGAJ BGAA UED 60 TERBUMIIN HEREG YU YUNII UMNU SHALGAGDAJ YALLAGDAH YOSTOI!!! SHUDRAGA SHUUUHTEI BOLSON TSAGT TUMUR ZAMIIN HEREG UURUU SUHUGDUNU!!!!

  • Ард түмэн (165.227.225.99)

    2018-08-17

    60 Тэрбумыг ч тэр төмөр замын мөнгө жээнко мафийг ч тэр аль алиныг байхгүй болгох хэрэгтэй

  • OD (66.181.160.47)

    2018-08-17

    Mash zub asuudal xundjee, uchriig olox xeregtei, gexdee Ouyn-Erdene gishuun exleed 60 terbumaa tsegtselchixbel, daraachiinxiig ni todorxoi bolgono geed bsan shude, ard tumen xuleegeel,, aibal buu xii,xiibel buu ai gej... ard chine asaalttai tankuud ard tumen bnaa bna ..

  • Иргэд (167.99.141.231)

    2018-08-17

    Энэ эрүүжсэн gencо мафийн гар хөлүүд таван толгойн төмөр замын мөнгө идсэн хэргээс мултрах гээд улсаар нэг тоглох юм аа, genco мафи сүүлийн 10 жил зам тээврийн яамыг идээд одоо сүүлдээ гарын хүн нь хүний амь бүрэлгэлээ дээ

  • иргэн (202.179.24.70)

    2018-08-17

    үнэн шдээ 60 тэрбум биш 600тэрбум шүү дээ

  • Иргэн (159.89.17.162)

    2018-08-17

    Төмөр зам гэж 280 сая доллар идсэн жонхуугийн гарын нохой баатрын эцэг нэгт дүү энэ залуу бас л нэг шудаога ёс ярьсан худлаа хүүхэд дээ нэг л их шударга ёс ярьсан хүүхэд. Эцэстээ энэ бүгд төмөр зам аж үйлдвэрийн парк идсэн жэнко мафийг хамгаалах л ажил шүү дээ иргэд ойлгохгүй юм

  • (103.9.90.130)

    2018-08-17

    tumur zam barih gsn n jenko gatsaasan n mcs/ted uursduu hujaa ah duu nartaigaa barij teeverees orj ih mungiig haytadad uh bsan shuu

  • ЗОЧИН (150.129.141.165)

    2018-08-17

    ЯГ ҮНЭН

  • ган (183.81.171.2)

    2018-08-17

    шударга ёс гэдэг ус, агаар шиг хэрэгтэй болсон цагт бмд амьдарч байна. Шударга ёсны хэмжүүр болдог төр нийгмийн зүтгэлтэн нар ховордсон гэхээсээ илүүтэй тэднийг дэмжих ард түмний ёс суртахуун бохирдоод удаж байна. Шударга ёсыг ярьсан нэгнийгээ тал бүрээс нь малтсаар чимээгүй болгож авна. Заавал нэг хүн ярих ёстой юм шиг хамаатуулна. Оюун -Эрдэнэ шударга ёс ярьж байна. Бусад нь яагаад ярихгүй, дэмжихгүй байгаа юм. Баттулгад хамаатуулах төмөр замын хэргийг энэ хүн заавал ярих ёстой юм уу. Шалгах хариуцлага тооцох үүрэгтэй цагдаа, хууль хүчний байгууллага нь хаана явна. Түмэн зүйл амалсан ард түмний төлөөлөл гишүүдэд хэл байна уу. Шударга ёсыг эрхэм болгож, бурууд хариуцлага тооцохгүй, төрийн хуулийг эзэнгүй болгосны үр дүн нь энэ олон гай зовлонгийн эх боллоо. Ийм байдлаар гэм буруутан, сэжигтэй этгээдэд төрийн эрхийг бариулсаар байх аваас Монгол эх орон минь өөдлөхгүй. Хүн бүхэн шударга байж, илүү их хөдөлмөрлөж байж гэрэлт ирээдүй батжах болно.

  • Зочин (202.21.98.10)

    2018-08-17

    Төмөр замын 280 сая долларыг сөхвөл Херо ахдаа алуулна ш тээ. Ах нь мафи ахдаа бас алуулна.

  • Иргэн (202.21.106.120)

    2018-08-17

    Төалөвлөж байсан 60 тэрбумын хэргийг учрыг нь олж арга хэмжээ авах нь зүйтэй. Харин 60 тэр бумаар сенсац хийж, аваад идчихсэн 600 тэрбумын хэргийг бүдгэрүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Херо Баатарын дүү юу л хийгээд байна даа.