Дэлхийн бүх биомассын 83 хувийг ургамал эзэлдэг

Дэлхийн 7.6 тэрбум хүн манай гараг дээрх бүх биомассын 0.01 хувийг эзэлдэг болохыг АНУын Шинжлэх ухааны академийн судалгаагаар тогтоожээ. Судалгаанд дурдсанаар, бактери дэлхийн нийт биомассын 13 хувийг, ургамал 83 хувийг, амьтай бусад бүх төрөл, зүйл таван хувийг эзэлдэг аж. Хүн төрөлхтөн дэлхийн биомассын өчүүхэн хэсгийг эзэлдэг ч өнгөрсөн олон мянган жилийн хугацаанд бүхий л зүйлийг устган сүйтгэсээр иржээ.

Тодруулбал, хүн төрөлхтөн зэрлэг хөхтөн амьтдын 83 хувийг устгаж, дэлхийн тэн хагасыг сүйтгээд буй тухай судалгаанд дурджээ. Дэлхий дээрх шувуудын 70 хувь нь аж ахуйн тахиа болон фермийн зориулалттай шувууд байгаа бол нийт хөхтөн амьтны 60 хувь нь фермийн мал, 36 хувь нь гахай, ердөө дөрвөн хувь нь л зэрлэг амьтан гэнэ. Фермийн болон зэрлэг амьтдын хооронд ийм том зааг, тэнцвэргүй байдал үүсээд байгаа нь хүн төрөлхтний соёл иргэншил, нөөцийн олборлолт, аж үйлдвэрийн тэлэлт зэргээс үүдэлтэй байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн зуунд далайн хөхтөн амьтны тоо толгой 80 хувиар буурсан байгааг судалгаагаар тогтоожээ. Үүнийг эрдэмтэд дэлхий дахинд зарим амьтны төрөл устаж үгүй болоход хүрээд байгааг дэлхий дахин зургаа дахь удаагийн их устгалын үедээ орж буйтай холбон тайлбарлажээ.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)