Арктик болон Антарктидийн мөс хурдацтай хайлж болзошгүйг анхааруулжээ

Олон улсын эрдэмтдийн баг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэгдсэн арга хэмжээ авахыг олон улсад уриаллаа. Парисын хэлэлцээрээр тогтоосон нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээ нь дэлхийн дулаарлыг тогтоон барихад хангалтгүй гэж тэд үзэж байна. Дэлхийн агаарын дундаж хэм аж үйлдвэрлэлийн өмнөх үеийн түвшингээс цельсийн нэг хэмээр илүү байгаа юм. Гэвч агаарын дундаж хэм цельсийн хоёр болон үүнээс илүү хэмээр нэмэгдвэл Арктик болон Антарктидийн мөс хайлж болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна. Ингэснээр далайн түвшин 60 метр хүртэл нэмэгдэх ажээ. Үүнтэй холбогдуулан нүүрстөрөгчийн давхар ислийг газрын гүнд булж, мод тарих зэрэг арга хэмжээг яаралтай авахыг эрдэмтэд анхааруулжээ.

Их Британийн судлаач, эрдэмтэд 2003-2014 оны хооронд Антарктидийн хойгийн баруун өмнөд хэсгийн 750 км газар орчимд сансрын ажиглалт явуулсан байна. Тус ажиглалтын дүнд Беллинсгаузен тэнгисийн мөнх цаст уулархаг хэсгийн мөс ихээр хайлж байгааг олж илрүүлжээ. Жил бүр далайд 56 тэрбум тонн мөс алдаж эхэлсэн үеэс 2009 оныг хүртэл харьцангуй тогтвортой байсан ч сүүлийн жилүүдэд огцом өөрчлөлт явагдаж эхэлсэн байна. 2009-2014 оны хооронд мөс хайлснаар далайд нийт 300 их наяд литр ус нэмэгдсэн аж. Ийнхүү жилд нийт 60 орчим куб.км мөс алдагддаг байна. Судлаачдын тэмдэглэснээр дэлхийн дулаарлаас болж далайн усны температурт өөрчлөлт орж, улмаар мөс хайлах гол хүчин зүйл болж байна гэжээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (2)

  • Seremjmaa (202.131.243.190)

    2018-08-20

    Usan ongots beldii daa Ayul bolhiim bna

  • Po (64.119.18.163)

    2018-08-19

    Sibiry.n gazwriin gunii neft hii .g orosuud iheer olborlosonoor gazariin gunii tsewdeg hailsaar bgd hoid tuil ooroo hailaad ehelcen . Heden jiliin omno icelandaas neft gaz olborloson chin ter hawiin mos bugd hailaad delhiin erdemted eserguutsej bj boliulsan. Odo iceland oorsdin hemjeend baga ashiglaj bn