Д.Болд: “Ертөнц 12”-ыг ганцхан удаа тоглоно

 

"Торгон мэдрэмж" дууны клипийг хүлээн авна уу

 “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.БОЛД бие даасан тоглолтоо хийхээр тов зарлалаа. Түүний тоглолт энэ сарын 31-нд “Буянт- Ухаа” спорт цогцолборт болох юм. Тэрбээр энэхүү тоглолтоо “Болд-Ертөнц-12” хэмээн нэрлэжээ. Түүнтэй тоглолтынх нь талаар цөөн хором ярилцлаа.

- “Ертөнц 12” таны хэд дэх бие даасан тоглолт болж байна вэ?

-Энэ бол миний тав дахь бие даасан тоглолт. Долоон жилийн дараа тоглолт хийх гэж байна. “Хайрын хүч” цомгоос хойш гарсан 12 цомгийнхоо хит дууг үзэгчдэдээ хүргэх болно.

-Нийт хэдэн дуу дуулах бол. Урилгаар ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Хит 40 дуугаа дуулна. Амьд хөгжмийн хамтлаг оролцож байгаа. Тоглолтын зохион байгуулагчаар “Монгол HD” телевиз, “Voice mongolia” шоуны баг хамт олон ажиллаж байна. Мөн Voice шоуны ялагч Ц.Энгүүнтэй хамтран дуулах болно. Тоглолтын back vocal-д voice шоуны шилдэг оролцогчид болох Ж.Ариунжаргал, О.Бүжинлхам нар ажиллана. Мөн урилгаар дуучин Хулан, “Гурван охин” хамтлагийн Соло нар хүрэлцэн ирнэ. BAT, Quiza нартайгаа хамтран олон жилийн дараа дуулахаар болоод байна. Шинэ залуу реппэр Гинжинтэй хамтран шинэ уран бүтээл гаргаж байгаа.

-Тоглолтоо яагаад “Буянт ухаа цогцолбор”-т хийхээр болсон бэ?

-“Ертөнц 12”-ыг ганцхан удаа тоглоно. Тиймээс үзэгчдийг тав тухтай байлгах үүднээс энэ газрыг сонгосон. Бас автомашины зогсоол хангалттай зэрэг олон давуу талыг бодолцож үзсэн.

-Тоглолтын тасалбар худалдаанд гарсан уу?

-Тасалбарыг онлайнаар худалдаалж эхэлсэн байгаа. Мөн “HIFI” дэлгүүрийн салбараар худалдаална. Үнийн хувьд 20-50 мянган төгрөг байгаа.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Зальтай шүү (66.181.161.1)

    2018-08-19

    Энэ нэг юм дандаа ОЮУТНУУД намар ирэхээр соёлтойноор тонож байдаг юм. Ингэж мөнгө хийхгүйээ соёрхолт минь.

  • Zochin (202.21.106.145)

    2018-08-18

    Elbegdojiin soerxolt bxaa. Ichij amidraasai

  • гомо (64.119.18.40)

    2018-08-18

    наадах чинь яаах вэ цаана чинь гомо мөнхөө халхын шоронгийн нэр баастсан муу гаж донтон

  • Zz (176.179.162.85)

    2018-08-18

    Bi .lav.uzehgui

  • Enhee (150.129.140.196)

    2018-08-18

    “Chamdaa bi hairgui baihiin argaggui “duug l bitgii duulgaarai da. Guiya.Saihan duug uneheer gutaaj duuldag.

  • (202.9.41.10)

    2018-08-18

    udahgui buhiin urguund duulah yum bn kkk

  • (202.9.41.10)

    2018-08-18

    бүр доошоо оржээ