Далайн амьтнаар хооллох нь эмгүй эмчилгээ болдог

Хүмүүс нас ахих тусам зүрхний өвчин, цусны даралт ихсэх, тархины судасны нарийсал, хатуурал зэрэг өвчинд нэрвэгдэх хандлагатай байдаг. Үүнд хүний нас, ажил мэргэжил тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ч үүнээс илүү хоол хүнсэндээ тогтмол ханасан өөх тос хэрэглэдэгтэй холбоотой аж. Холестрин нь хүний судасны хананд наалдан аажмаар судасны хатуурал үүсгэх цаашид нарийсах, бөглөрөхийн эхлэлийг тавьдаг байна.

Харин загас болон далайн амьтны бүтээгдэхүүнд ханаагүй өөхний хүчил ихээр агуулагддаг бөгөөд энэ нь уурагтай нэгдэж, судасны хананд тунахгүйгээр цусан судасны доторх хортой бодисыг цэвэрлэн арилгадаг аж. Иймээс хоол хүнсэндээ загас, далайн амьтны мах илүү хэрэглэвэл цусны даралт ихсэх өвчин, судасны нарийсал ба хатуурал, зүрх, тархины өвчнөөс сэргийлэх эмгүй эмчилгээ болдог байна.

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ххх (202.131.243.190)

    2018-08-20

    Далай байхгүй бол яахав

  • Po (64.119.18.163)

    2018-08-19

    Dalai tengis n hordood dalai.n garaltai huns ih heregledeg humuus hawdar tusj uhed bn. Huurai gazariin hool huns hamagiin eruul gj suuldee zowshoordonii haaguur n yvad bna. Oyutan ymu nomnoos orchuulga hiisen hun v