“АПУ” компани 33,7 тэрбумын ашигтай ажилласан байна

 Хөрөнгийн биржид бүртгэлтэй, хүнсний манлай үйлдвэрийн нэг “АПУ” компани оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцууллаа. Тайланд дурдсанаар, “Спирт бал бурам компанийн хувь нийлүүлэгч, 10 охин компаний нэгтгэдэг “АПУ” 201,2 тэрбум төгрөгний борлуулалт хийж, 33.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Тус компанийн сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа ус, архи, шар айраг зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулдаг бөгөөд улсын төсөвт 120 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. “АПУ” компани үйлвэрлэлээ өргөжүүлэхээр 100 сая гаруй ам.долларын зээл авсны 30 тэрбум орчим төгрөгийг төлж барагдуулжээ. Энэ хугацаанд зардал хэмнэлт, бүтээмжийг нэмэгдүүлэхээр ажилласны үр дүнд үйл ажиллагааны ашиг нь нэг хувиар өссөн төдийгүй жилийн эцэст 433,7 тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөжээ.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН (202.179.27.102)

    2018-10-02

    АРХИ ПИВО уугчид 33 тэрбумаар ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЗОЛИОСОЛЖЭЭ

  • huz (122.201.31.27)

    2018-08-20

    ard tumendee bayarlalaa gehguim bh daa

  • (66.181.179.84)

    2018-08-20

    ашиг осно гэдэг архи уунаа л гэсэн уг.Архи их уунаа гэдэг гэмт хэрэг,овчин хагацал ихсэнээ л гэсэн уг. Олон хуний цус нулимастай монго юм биз дээ.

  • (66.181.161.10)

    2018-08-19

    Mongolchuudiin arhi her uuj baigaa ni haragdaj bna