“Тавантолгой“ компани багагүй боломжоо алджээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” компани энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцуулав. Энэ хугацаанд тус компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрс буурч 90.5 тэрбум төгрөг болсныг дагалдан цэвэр ашгийн хэмжээ ч багасч 19.3 тэрбум төгрөг болсон байна.

“Тавантолгой” компани энэ онд дөрвөн сая тонн нүүрс олборлож борлуулахаар төлөвлөсөн боловч тавдугаар сараас Сангийн яам, Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, борлуулалтыг хоёр сар зогсоожээ. Өмнөд хөршийн зах зээлд нүүрсний ханш боломжийн байгаа үед экспортыг зогсоосон нь компани болон улс орны эдийн засагт хохирол учруулж буй тул нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэж, борлуулалтын хязгаарлалтыг зогсоох, алдсан боломжоо нөхөхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаагаа компанийн удирдлага тайлбарлаж байлаа. Одоогоор шалгалтын ажил бүрэн дуусаагүй бөгөөд энэ хугацаанд нэг сая тонн нүүрс олборлож экспортолсноор 100 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 23 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар улсын төсөвт 36 тэрбум орчим төгрөгийг татварын орлогоор төвлөрүүлэх боломжтой байжээ.

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.167.54)

    2018-08-20

    Ганхуяг чинь Ариунболдоос дор ажилласан юм бишүү.Цээжээ дэлдээд л би л гээд байсан.Хүрэлсүхийн хүмүүс ингэж ажиллана даа.Түрүүчээс нь үнэн нүүр царай нь олонд ил болж байна даа.Үнэн ялна гэдэг энэ дээ.Эрдэнбатын ЗГ хамаагүй илүү байсан нь олонд үгүйлэгдэж байна даа.Буруу гарын хүмүүсийн ажил буруу л явахаас зөд байна гэдэг түүхэнд байхгүй.Гэмт хэрэг төрийн байгууллагад гарч байгаа нь буруу хүмүүс удирдаж өөрсөд шигээ хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн хар гай нь энэ дээ.ЗГ-г буруугаар авсан нүгэл нь хүзүүгээр нь ороож байгаа нь энэ дээ.