Зургаан настнуудын бүртгэл эхэллээ

Энэ хичээлийн жилд төрийн өмчит сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдөр /2018.08.20/ эхэлнэ. Харин хувийн сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл аль хэдийн явагдаад эхэлчихсэн байна.

Нэгдүгээр ангийн хүүхдийг бүртгүүлэхдээ эцэг эх болон асран хамгаалагч нь заавал хүүхдийн хамт очих бөгөөд эцэг эхийн иргэний үнэмлэх нь хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх юм байна.   Мөн нэгдүгээр ангид бүртгүүлэх хүүхдүүд төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь болон хуулбар,  3х4 хэмжээтэй нэг хувь чээж зураг авч очино. Шаардлагатай тохиолдолд  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзэх юм байна.

Бүрдүүлэх материал:

  • Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ
  • Эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт
  • Нэг хувь цээж зураг

2018-2019 оны хичээлийн жилд ЕБ-ийн 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэнэ. Бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)