ОХУ газрын тосны экспортын татвараа бууруулна

 “Газрын тосны экспортын татвар энэ оны ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн 5.4 ам.доллароор буурч, 130 ам.доллар/тонн болно. Одоогийн байдлаар, газрын тосны экспортын татварын хэмжээ 135.4 ам.доллар/тонн байгаа” гэж ОХУ- ын Сангийн яамны цахим хуудаст байрлуулсан мэдээлэлд дурджээ.

Долоодугаар сарын 15-наас энэ сарын 14 хүртэлх хугацаанд хийсэн мониторингийн үнэлгээгээр “Urals” маркийн газрын тосны дундаж үнэ нэг торх нь 71.05 ам.доллар буюу нэг тонн нь 518 ам.доллар байжээ. Нэг тонн өтгөн газрын тосонд ногдуулах татварын хэмжээ 22.4 ам.доллараас 21.4 ам.доллар болж буурах бол цайвар өнгийн газрын тосны бүтээгдэхүүн болон тосонд ногдуулах татвар 39 ам.доллар/тн, бараан өнгийн газрын тосны бүтээгдэхүүний татвар 130 ам.доллар/тн, бензиний экспортын татвар 39 ам.доллар/тн, шингэрүүлсэн хийн татвар 18.1 ам.доллар/тн байснаа 8.6 ам.доллар/тн болж буурах аж.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)