Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгоно

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний зөвлөл хуралджээ. Хуралдаанаар цалингийн доод хэмжээг нэмэх асуудлыг хэлэлцэж, улмаар 80 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргасан байна. 

Ингэснээр ирэх 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээг 320 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ. 

Түүнчлэн 2020 онд цалингийн доод хэмжээг нэмэх асуудлыг дахин ярих аж. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр 15.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. 

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)