М.Энхболд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хариуг өгчээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдод 60 тэрбумын асуудлаар шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагын хариуг УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байна. 

Ингэхдээ "Улсын Ерөнхий прокурорын газраас 2017 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хянаад гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргасан. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэгдсэн.

МАН сонгуульд дээрх хөрөнгийн эх үүсвэр ашиглан оролцсон эсэх асуудлаар нийгэмд үүсээд байгаа эргэлзээнд цэг тавих шаардлага бий болоод байна. НПГ-аас хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж байгаа юм байна. Уг асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэн, нэг мөр шийдвэрлэнэ гэж найдаж байна.

Энэ асуудалд МАН болон миний нэр хүндийг холбон олон нийтийн дунд буруу ташаа ойлгож үүсч байгаа явдалд харамсаж байгаа талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд тайлбар хүргүүлсэнийг хавсарган хүргүүлэв" гэжээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.185.231)

    2018-08-22

    Оюунэрдэнэ чинь намаас урвагч, жинхэнэ Женкогийн хүүхэлдэй байна ш дээ