Гадаад улсад суралцаж буй оюутан Таныг түүвэр судалгаанд оролцохыг урьж байна

Монголбанк нь гадаадад суралцаж буй Монгол оюутнуудын сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг тооцон статистикт үнэн зөв тусгах зорилгоор энэхүү түүвэр судалгааг явуулж байна.

Судалгаанд гадаад улсад суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд Таны өгсөн мэдээлэл нь Монгол улсын гадаад секторын статистикт чухал анхдагч эх сурвалж болох тул Таныг судалгаанд идэвхтэй оролцохыг хүсье.

Таны мэдээллийг бид зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу чандлан хадгална.

Энэхүү судалгаанд оролцогчдоос 50 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн  ном худалдан авах эрхийн бичгийг өгөх болно. Та судалгаанд идэвхтэй оролцоно уу. Судалгааны асуулгыг бөглөх холбоос.

Хэрэв судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал та Монголбанкны facebook хуудсаар холбогдоно уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)