Монголчууд нэг байраар урагшилжээ

 Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан өрсөлдөх чадварын индексээр манай улс 137 орноос 101-т жагссан нь өмнөх жилийнхээс нэг байраар урагшилсан байна. Уг индексийг тогтоохдоо тулгуур 12 болон дагалдах 115 дэд үзүүлэлтийг харгалздаг аж. Монгол Улс цалин хөлс тогтоох уян хатан байдал, татварын нийт хувь, хөрөнгө оруулагчдын хамгаалалт, ажлаас халагдахад гарах зардлын хэмжээ зэрэг 10 гаруй үзүүлэлтээр эхний 30-д багтсан бол эрүүл мэнд, дээд боловсрол, мэргэжлийн сургалтын чанар, санхүүгийн зах зээлийн хөгжлөөр оноо буурчээ.

Харин улс орны макро эдийн засгийн тогтворжилт, дэд бүтцийн хөгжлөөр 0.8-0.2 оноогоор ахисан байна. Энэ удаагийн эдийн засгийн өрсөлдөх чадварын индексийг Швейцарь, АНУ, Герман, Сингапур, Нидерланд, Хонконг тэргүүлж, Хятад 27, ОХУ 38 дугаар байрт оржээ.

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)