Х.Баделхан: Зах зээлийн шуурганд өртөөгүй нь Улаанбаатар БҮК ХК-ийн том гавъяa

Дүрс үзэх 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнгөсөн пүрэв гарагт “Улаанбаатар БҮК ХК”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Х.Баделхан: “Өнөөдөр бид байшин үйлдвэрлэх комбинаттай танилцаж байна. Энэ үйлдвэр нь 1984 онд байгуулагдсан ба өнөөдрийг хүртэл ажиллаж барилгын бетон эдлэл үйлдвэрлэн гаргаж байна. Ерөн улсын хэмжээнд шаардлагатай бетон эдлэлийг бүх хэлбэр загвараар үйлдвэрээд нийлүүлж байна. Энэ үйлдвэрийн хамгийн онцлох зүйл нь зэх зээлийн давалгаанд дампуураагүй нь энэ компаний том гавъяа байна. Эдийн засгийн зах зээлд шилжсэнээр манай олон үйлдвэрүүд дампуурч, ажилчид нь гудамжинд гарсан. Харин энэ компаний хувьд үйлдвэрээ улам шинэчилж өргөжүүлээд орчин үеийн стандарт шаардлага хангасан бетон эдлэл үйлдвэрлэж байгаа юм байна.

Мөн төмөр замын бетон дэр үйлдвэрлэж байна. Үүнийг орчин үеийн ероп стандартын дагуу үйлдвэрлэсэн байна. Том хонгил, хоолойнууд үйлдвэрлэж байна. Хамгийн гол нь мөн ажилчид хэвээрээ ажиллаж байна гэдэг бол том гавъяа юм” гэлээ. Улаанбаатар БҮК ХК нь анх 1984 онд байшин үйлдвэрлэх камбинет нэртэй Улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж тухайн үедээ барилга, байгууламжийн 70 орчим хувийг Дархан, Эрдэнэт зэрэг төвийн бүсийн хотуудын бүтээн байгуулалтад бетон зуурмаг, төмөр бетон хийц эдлэлийг нийлүүлж ирсэн компани ажээ.

Уг компаний сүүлийн үед хийж гүйцэтгсэн томоохон ажлуудаас дурдвал шинэ 2016 онд шинэ нисэх онгоцны буудал барих төсөлд төмөр бетон хашааг нийлүүлэх, 2017 онд Оюутолгой, Ханбогд чиглэлийн хатуу хучилттай 35,1 км автозамд төмөр бетон хоолой, 2018 онд Сайншанд Салхин паркийн 55 мегаваттын цахилгаан станцын төсөлд төмөр бетон сууриудыг үйлдвэрлэсэн байна. Мөн тус компани нь төмөр замын дэр бетоныг үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Түүнлэн Англи улсын “Аар Эм Эс” ХХК-ийн үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж дээр Ф9,3 млл-ийн арматуртай тэнхлэг дээрээ 23-30 тонн даах хүчин чадалтай бетон дэрийг үйлдвэрлэх ба 132 тонн жинтэй вагон явах боломжтой юм. Жилдээ даацаасаа хамааран 350 мянгаас 500 мянган ширхэг бетон дэрийг үйлдвэрлэх хүчин чадалтай болно гэдгийг хэлж байсан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (43.243.161.23)

    2018-09-03

    Ene muu said zutgeel bdag. Erguu heden darga nartai zovj bh shig bn daa hoorhii.

  • Barilgachin (202.126.89.4)

    2018-09-01

    Badelkhan saidiin hajuud bgaa zugeer zurgand oroh gesen hereggui humuus yuun humuus ve? Ajil meddeg tsarainuud lav bish bn. Piyaldaga tovarishuud bn harvaas.