Автомат жолоодлоготой машин осолджээ

“Apple” компанийн удирдлагууд “iPhone” гар утаснаас хойш технологийн салбарт хувьсгал хийхийг оролдох болсон. Тиймээс автомат жолоодлоготой автомашин бүтээх өрсөлдөөнд “Apple” компани албан ёсоор нэгдсэн билээ. Гэвч “Apple”-ийн бүтээсэн автомат жолоодлоготой автомашин осол гаргасан талаар Калифорнийн зам тээврийн удирдах газраас мэдээлжээ.

Тус компанийн автомат мэдрэгч системд суурилсан “Lexus RX” загварын автомашин өнгөрсөн сарын сүүлээр “Nissan Leaf” автомашинтай мөргөлдсөн байна. Хүн бэртэж гэмтээгүй ч автомашин эвдэрсэн аж. “Apple” компани “Project Titan” нэртэй нууц хөтөлбөрийн дор автомашин хөгжүүлж байгаа юм. Үүний хүрээнд нийт 66 автомашин замын хөдөлгөөнд оролцох эрхтэй байгаагаас гадна 111 жолооч эдгээр автомашиныг жолоодох эрхээ аваад байгаа ажээ. Тус компани ослын талаар албан мэдэгдэл хийгээгүй байна.

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)