Крипто АТМ-ын зах зээл 144.5 сая ам.доллар болж өснө

Криптовалютын ATM-ын зах зээл 2023 он гэхэд 114.5 сая ам.доллар болж өсөх хандлагатай байгаа гэж ResearchandMarkets.com сайт мэдээлжээ. Криптовалютын зах зээл энэ онд 16.3 сая ам.доллар байгаа бол таван жилийн дараа 144.5 сая ам.доллар болтлоо нэмэгдэнэ гэж судлаачид үзэж байгаа аж. Урьдчилсан тооцооллоор нэг машин ашиглан дижитал мөнгөн тэмдэгтээ цаасан мөнгө болгох, эсвэл мөнгөө дижитал мөнгөн тэмдэгтээр солих боломжтой байхаар шийдвэрлэнэ гэж таамаглаж байгаа юм. Биткойн буюу энэхүү криптовалютын зах зээл АНУ, Герман, Япон зэрэг хөгжингүй орнуудын хурдацтай өсөн нэмэгдэж байгаа. Энэ нь цаашид крипто АТМ шинээр нэвтрүүлэхэд чухал нөлөөг үзүүлнэ гэж тооцож байна.

Судлаачдын үзэж байгаагаар, 2023 он гэхэд Хойд Америкийн криптовалютын АТМ зах зээлд ноёрхон хамгийн их хувьцааг эзэмшинэ гэсэн бол хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд олон тооны крипто АТМ төхөөрөмж, програм хангамж нийлүүлэгчид олширч энэ талаараа АНУ-д илүүтэй боломж олгох бололтой. Энэ салбарыг хөгжүүлэхэд саад болж байгаа зүйл бол биткойн, криптовалютын тухай ойлголт, мэдээлэл хомс учраас энэ талын ажлыг илүү хийх ёстойг судалгаа харуулжээ. Криптовалютын АТМ-ын зах зээл ирэх таван жилд өсөх төлөвтэй байгаа нь картанд суурилсан бидний өдөр тутамдаа ашигладаг бэлэн мөнгөний машин үйлдвэрлэдэг компаниудад ашиггүй тусах ажээ. Бэлэн мөнгөний машины салбарын бас нэг айдас бол орчин үед үйлчлүүлэгчид бэлэн мөнгөний машин ашиглах нь жил ирэх тусам багасч илүү мобайл, эсвэл электрон дээр суурилсан төлбөрийн хэлбэрийг сонгож байгаа нь эрсдэлд оруулна гэж үзэж байгаа юм.

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)